Ерөнхий сайдын амь насанд халдахыг санаархжээ
2017-12-06

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйгийн амь насанд халдахыг санаархжээ.

 

 

Энэ талаар тус улсын “Andrew MI5” тагнуулын агентлагийн ерөнхий захирал Эндрю Паркер парламентын   хуралдаан дээр хэлсэн талаар “www.dailystar.co.uk” сайт мэдээллээ.

 

Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан 20 настай Наа`имур Закарьяа Рахман, 21 настай Мухаммед Акиб гэх хоёр этгээдийг баривчилсан аж.

 

Тэд “Downing Street-д тэсрэх бөмбөг дэлбэлж, Ерөнхий сайдыг хороож улмаар эмх замбараагүй байдал үүсгэхээр төлөвлөж байсан гэнэ.

 

Баригдсан этгээдүүдийг алан ядах ажиллагаа зохион байгуулахыг санаархсан хэмээн буруутгаж, шүүхээр болсон байна. Шүүх хурал өнөөдөр Вестминстрийн Магистратын шүүхэд болно.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин