Харригийн сүйт бүсгүй гоо сайхны хагалгаа хийлгэжээ
2017-12-06

Их Британийн ханхүү Харри өнгөрсөн долоо хоногт холливуудын уран бүтээлч Меган Марклтэй сүй тавьсан билээ.

 

 

“Хосын хуримын ёслол ирэх оны тавдугаар сард болно” хэмээн Хатан хааны ордноос мэдээлсэн юм.

 

Тун удахгүй гүнж болох жүжигчин бүсгүйтэй холбоотой нэгэн мэдээлэл хэвлэлээр цацагдаж болжээ.

 

Жүжигчин бүсгүй зургаан сарын өмнө гоо сайхны хагалгаа хийлгэж, улмаар хамраа янзлуулсан хэмээн эх сурвалжийн мэдээллээс үндэслэн “www.dailystar.co.uk” сайт мэдээллээ. Гэхдээ энэхүү мэдээллийг жүжигчин болон менежер нь батлаагүй байна.

 

Харри, Меган нар өнгөрсөн оны сүүлээр дотносч, энэ оны эхээр албан ёсоор үерхэх болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин