УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Энэ өдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэх юм байна.
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
- Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүн 2017.02.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
СЭТГЭГДЭЛ БИЧИХ