Хөх ордны тэргүүн Бээжин хотноо айлчилна
2017-12-07

Өмнөд  Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэй Ин БНХАУ-д төрийн дээд хэмжээний айлчлал хийхээр болсон талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

 

“Хөх ордны тэргүүний айлчлал энэ сарын 13-нд эхлэх бөгөөд дөрвөн өдөр үргэлжилнэ” хэмээн Сөүлийн талаас уламжлав.

 

Мүн Жэй Ин төрийн тэргүүний хувиар Бээжинд анх удаагаа айлчлах гэж буй учир ихээхэн ач холбогдол өгч буй гэнэ.

 

Тэрбээр БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзах үеэрээ олон улсын анхаарлын зүй ёсоор татаад буй Солонгосын хойгийн асуудал болон Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаар ярилцахаар болжээ.

 

Өмнөд Солонгосын хил орчимд байршуулсан пуужин эсэргүүцэгч “THAAD” төхөөрөмжөөс болж Сөүл болон Бээжингийн харилцаа эрс муудсан юм.

 

Сөүлийн тал уг төхөөрөмжийг түр хугацаанд эргүүлэн татаад байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин