Путин: Би 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ
2017-12-07

ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин ирэх 2018 оны гуравдугаар сард зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсноо өчигдөр албан ёсоор мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт уламжиллаа.

 

 

Путин “Би ямар ч эргэлзээгүйгээр 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болно” гэж хэлэв.  Ерөнхийлөгч Нижний Новгород хотын “ГАЗ” үйлдвэрийн 85 жилийн ойн баярын хурлын үеэр ийнхүү мэдэгджээ.

 

Кремлийн тэргүүн дахин сонгуульд өрсөлдөх эсэхийг эрх баригч “Нэгдсэн Орос нам” шийднэ. Тус нам энэ сарын 22, 23-нд болох их хурлаараа 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намаа төлөөлөх эрхмийг сонгоно.

 

Тэрбээр 2000 онд Ерөнхийлөгчөөр сонгогдож, 2012 онд улиран сонгогдож байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Uliran bish dahin songogdson, dundaa zavsartai...
2017-12-08