Д.Оюунхорол: Түймрийн голомт дээр ажиллахдаа авсан мэдээллээ Засгийн газрын хуралдаанд танилцуулж, асуудлыг шийдвэрлүүлнэ
2017-07-18

 

БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоор ахлуулсан ажлын хэсгийнхэн Улаанбаатартай ойр байгаа түймрийн голомт болох Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр, Хөх чулуутын аманд 2 өдөр ажиллалаа.

 

Энэ хугацаанд Цаг уур, орчны шинжилгээний газрынхан үүлэнд нөлөөлөх аргаар бороо оруулах ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийж, Төв аймаг, Сэлэнгэ орчимд гарч байсан гал түймрүүдийг цурманд оруулах ажлыг гүйцэтгэсэн юм.

 

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшиний хэлж байгаагаар “үүлний эхо” буюу  радар нь Улаанбаатарыг тойрсон 46 километр радиуст байгаа үүлийг шинжилдэг аж. Ийнхүү үүлийг “эход харсны” дараа нөлөөлөх боломжтой үгүйг нь тогтоож, буудах эсэхээ шийддэг гэнэ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин