Тэмбүүг анагаахад төрийн бодлого дутагдаж байна гэв
2017-12-07

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Өнгөрсөн жилийн байдлаар манай улсад бэлгийн замын халдварт өвчний хамгийн их хувийг буюу 20.6 хувийг тэмбүү эзэлж байгаа нь  Номхон далайн баруун эргийн бүс нутгаас 2-3 дахин их үзүүлэлт юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хүний нөөцийн чадамжийг нэмэгдүүлж, олон нийтэд энэ талаар эрүүл мэндийн боловсрол олгох нь тэмбүүгийн өвчлөлийг бууруулах гарц аж.  Тиймээс ХӨСҮТ-ийн санаачилгаар “Тэмбүү, төрөлхийн тэмбүүгийн оношилгоо, эмчилгээ, хүний нөөцийн чадамж” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

 

Мөн 2012-2016 онд 174 хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрсөн бөгөөд тэдний 49 хүүхдийнх нь ээж жирэмсний хяналтад огт хамрагдаагүй гэнэ. Түүнчлэн энэ төрлийн өвчлөлийн оношилгооны төхөөрөмж хоцрогдолтой, мөн эмч нарын хүрэлцээ муу байдаг аж. Улсын хэмжээнд сум, аймаг, нийслэлээс хамааран нэг эмч 63800-70390 хүнд үйлчилж байна.

 

 

Мэргэжилтнүүд тэмбүүг илрүүлэх, эмчлэх, хүний нөөцийг бэлтгэхэд төрийн бодлого дутагдаж байгааг онцолж байлаа.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Одоо тэмбүүдэхээр төр буруутай болох нь ХЗХ шиг. Албадан эмчилгээ хий төлбөрийг нь төлүүл
2017-12-08
Зочин:
TEMBUUND TUR YAMARCH KHAMAA BAYKHGUY , UUND KHUWI KHUNII BODLOGO . KHARYUTSLAGA L KHEREGTEY , LALARUUD ZAWAARCH BAYJI DURANDAA UWCHIN AWCHIKHAAD YAGAAD TUR RUU BURUUGAA CHIKHEED BAYNA
2017-12-08
Зочин:
Монголын төр өөрөө оффшорчдоор тэмбүүрсэн байна шүү дээ!
2017-12-07
mgl:
novshiin tur zahirgaaniihan ajlaa ogt hiigui yumaa.
2017-12-07