С.Эрдэнэ: АН-д улс төрийн хүчирхэг нам болох зорилго бий
2017-12-07

 

Шинэчлэлийн бодлогын шинэ давалгааны эхлэл болж буй “Ардчилсан намын анхан, дунд шатны удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн” өнөөдөр МҮЭСТО-нд эхэллээ. Монгол орны 330 сум, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны анхан, дунд шатны удирдах ажилтнууд, идэвхтэн гишүүдээс бүрдсэн 1150 гаруй төлөөлөл тус зөвлөгөөнд хүрэлцэн иржээ.

 

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Бид анхан, дунд шатны бодлого, үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой хоёр жилийн аяныг эхлүүлж байна. Бидний өмнө Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлж, ирээдүйг харсан, алсын хараатай улс төрийн хүчирхэг нам болох гол зорилго бий. Үүнд хүрэхийн тулд намынхаа анхан, дунд шатны намын байгууллагыг бэхжүүлэх, гишүүдийн чадавх, оролцоог нэмэгдүүлэх том зорилтыг тавьсан” гэв. Тэрбээр шинэчлэлийн бодлогын зорилтын талаар тавьсан илтгэлдээ Ардчилсан нам шинэчлэлийн бодлогын хүрээнд юу хийв гэдгээ дүгнэх ёстойг онцлоод энэ хугацаанд хийсэн ажлуудаа танилцуулж, өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, улс орны хөгжлийн бодлогын цаашдын зорилт, 2012-2016 онд АН-ын хийж, хэрэгжүүлсэн ажлын үр дүнг дурдав. Үүний дараа Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан зөвлөгөөнд оролцогчдод Ардчиллын төлөөх намууд нэгдсэний ойн баяр хүргэж, намын шинэчлэлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх ажил болон зөвлөгөөний хөтөлбөрийн хүрээнд хийх сургалтуудын талаар мэдээлэл өгсөн юм. Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат УИХ дахь намын бүлгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн бол АЭХ-ны тэргүүн С.Одонтуяа, АЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Хулан нар байгууллагын мэдээллийг хүргэж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Зөвлөгөөн энэ сарын 9-нийг хүртэл үргэлжилэх бөгөөд маргааш намын дотоод үйл ажиллагааны чиглэл бүрээр сургалт зохион байгуулах юм байна.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: http://demparty.mn

Shuud.mn
Сонин хачин
guest:
АН -ыг засаг барьж байх үед 1996-2000, 2012-2016 онуудад алт, зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унасан. АН-ыг засгаас буухаар буцаад өсдөг. Энэ цаанаасаа л нэг юм хэлээд байна даа.
2017-12-08
Хотын залуу:
АН Монгол орныг 70 жил дарласан коммунистуудын савраас салгасан ачтай нам. АН л Монгол орныг авч явж чадна. Тэнэг коммунизмын шшээснууд амаа мэдэж бураарай.
2017-12-07
zochin:
bi bur ene zuragiig hraad aidas ene humuusiin haranhui huvi zayag orovdloo ginjind huluuleh booluud neg goridlogo mapjsan udirdlaga gii n orvongoor n shinechllj Mongoliih boloh heregtei es tegvees gadnii gar hol mapiin ugshiltai ene buleg Mongoliig ayultai bidald hurgeh magadlal bii gishuud n udirdlagaa solij chadahgui bina gedeg n edniih dotooddoo ymarch ardchilal bihgui gedeg n shuud batlagdaj bn
2017-12-07
Зочин:
Tolgoido l gargaj bolohgui m shu
2017-12-07
Зочин:
АН хүчрэгжих юм бол Монгол сүйрнэ. Яагаад гээч 1996-2000, 2012-2016 онуудад хүчрэгжээд ямар болсоныг ард түмэн мартаагүй. Энэ үеүдэд намын дарга нь Зоригийн аллагад оролцоод Нийгмийн даатгалыг сүйрүүлээ л явж байсан. Тиймээс одоо хүчрэгжвэл юу үлдэх вэ. Ямарч байсан 90-ээд онд улс орныг минь түйвүүлэн гарч ирсэн хэдэн туучийнуудыг байгаа цагт АН-ыг төрийн эрхэнд яагаад ч гаргаж болохгүйг бүү март. Мартвал сөнөнө
2017-12-07
zochin:
bi bur ene zuragiig hraad aidas ene humuusiin haranhui huvi zayag orovdloo ginjind huluuleh booluud neg goridlogo mapjsan udirdlaga gii n orvongoor n shinechllj Mongoliih boloh heregtei es tegvees gadnii gar hol mapiin ugshiltai ene buleg Mongoliig ayultai bidald hurgeh magadlal bii gishuud n udirdlagaa solij chadahgui bina gedeg n edniih dotooddoo ymarch ardchilal bihgui gedeg n shuud batlagdaj bn
Зочин:
Монголд АН нэртэй улс орноо сүйрүүлж, хулгайлсан гаруудын нэгдэл байгаа. АН хүчирхэгжиж монгол төрийг дахин баривал Монголын тусгаар тогтнол бүрмөсөн үгүй болно. 1996 онд АН төр бариад лангууны эдийн засаг руу шилжүүлсэн. 2012 онд төр бариад модыг бариулж өрөнд хаяж, өтөнд нь идүүлсэн. Ханаж цадахгүй шунаад л байна. Ард түмэн дүнгээ тавьчихсан шүү дээ.
2017-12-07
Зочин:
Монголчуудад АН гэсэн нэртэй луйварчин хулгайч дээрэмчдийг үндсээр нь тонилгох зорилго бий
2017-12-07