Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

img

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

 

2017 оны 12 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

 Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон  Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 7-9 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ