Палестин, АНУ-ын Дэд ерөнхийлөгчийг хүлээн авахаас татгалзав
2017-12-08

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр эртний түүхт Иерусалем хотыг Израйлийн нийслэл хэмээн мэдэгдсэн билээ.

 

 

Тэрбээр уг мэдэгдлийнхээ дараа Израйлийн Тель Авив хотноо байрлах АНУ-ын Элчин сайдын яамаа Иерусалем хот руу нүүлгэх зарлиг буулгажээ. Арабын орны тэргүүн нар Трампын дээрх шийдвэрт ихээхэн сэтгэл дундуур буйгаа илэрхийлж, “Ойрхи Дорнодод хэзээ дуусахааргүй хямралыг Трамп эхлүүлчихлээ” гэж мэдэгдэв.

 

Тэгвэл Палестины Ерөнхийлөгч Мухмад Аббас “Иерусалем хот бол Палестины нийслэл хот. Энэ бол жинхэнэ бодит үнэн” гэж хэллээ.  Тэрбээр мөн АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пейнсийг эх орондоо хүлээн авахаар татгалзаж, АНУ шийдвэрээ эргэн харахгүй бол бид яриа хэлэлцээр хийхгүй” гэв.

 

Майк Пейнс Иерусалем хотын асуудлаар Ойрхи Дорнодын орнуудад айлчлахаар төлөвлөж байгаа юм. Түүний эхний зогсоол Палестин байсан юм.

 

Мөн Трампын дээрх мэдэгдлийн дараа Иерусалем хот дахь олон мянган палестинчууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Цагаан ордны тэргүүний зургийг галдан шатаасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
наад Түвдийн юу нь ч мэдэхдэхгүй уншлага юунд ч хэрэггүй
2017-12-10
зочин:
Трамп зөнөцөн юм бн
2017-12-09
Зочин:
palestinuudiiig bugdiig buudan alah htei ted bol heruuliin alimnuud iig
2017-12-09
varan:
Дэлхий маань нэг л сонин болоод байна. Үхэхдээ үхэр буугаа тавина, гэдэг шиг Америк удахгүй дампуурах гэж байгаа байх аа. Монголоос минь л холуур болоосой. УМ БАЗАР МАНЫ ХОМ ПАД.
2017-12-08
Зочин:
наад Түвдийн юу нь ч мэдэхдэхгүй уншлага юунд ч хэрэггүй
Зочин:
Трампд угаасаа тогвторгүй байдал хэрэгтэй байгаа юм биш үү
2017-12-08