Бруклин найз охиндоо зориулан шивээс хийлгэжээ
2017-12-08

Английн хөлбөмбөгийн од Дэвид Бекхэмийн ууган хүү Бруклин Бекхэм найз охиндоо зориулан шивээс хийлгэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Өдгөө 18 настай Бруклин саяхнаас холливуудын залуу уран бүтээлч Хлоя Морецтэй эргэн нийлсэн билээ. Хос өнгөрсөн оноос болзож байсан ч энэ оны эхээр салцгаагаад байсан юм.

 

Тэгвэл Бруклин найз охиндоо зориулан сахиусан тэнгэрийн шивээс хийлгэсэн байна. Тэрбээр шинэхэн шивээснийхээ зургийг инстаграмдаа байршуулаад “Миний сахиусан тэнгэр” гэж бичжээ.

 

Бруклины аав мөн далан дээрээ сахиусан тэнгэрийн далавчин шивээстэй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин