Оффшор бүс дэх Оффшоргүй монголчууд
2017-12-08

Европын Холбоо бол аливаа мэдээллийг маш бодит судалгаагаар хардаг ба харьцуулдаг. Тэд өөрсдийн бүс улсын сүлжээн дэх бизнес үйл ажиллагаанд татварын туйлын нээлттэй шилэн байхыг гол шалгуурт тавина. Үүнд мэдээж манай татварын боолхой өртсөн байж таарна. Өндөр татвартай, өндийх аргагүй олон хураамж татаас дор бизнес хийдэг улсаас оффшорт тоймгүй их мөнгө гараад явчихсан байдаг. Энэ их хэмжээний мөнгө нь ямар нэг байдлаар хөрөнгө оруулалт нэрээр эргээд угаагдаж байгааг гадныхан ажиглаад байгаа.

 

 

Нийт дүнгээрээ 23 тэрбум хүрэх ам.долларын бонд зээлийн өртэй, түүнийхээ хүүг зээлээр төлж буй Монголоос оффшорт 7 тэрбум төгрөг татваргүй эргэлдэж байсан бол сүүлд 31 их наяд байх магадлалтай болж өсч байгаа юм. Туйлын хүнд эдийн засагтай, дефолт зарлах шахуу байгаа ядуучууд олонтой Монголоос тодрох оффшорчдын тоо ийнхүү үржсээр байх нь Европын Холбооны  анхааралд орчихож.  Ингээд танайх татвараас бултдаг, далд сүлжээтэй байна гэсэн сануулгаа Европын холбоо шат ахиулж, хар жагсаалтад Монголыг оруулж, дэлхийд таниулаад өглөө. 

 

Их хэмжээний орлогоо нууж, татвараас бултдаг систем Монголд байна гэж үзсэн учир Европын Холбоо ийм арга хэмжээ авсныг бид нэг мөр ойлгох ёстой байх. Энэ байдлаа залруул, татвараа шилэн болго гэсэнтэй адил. Тэрнээс бүх худалдаа гарцыг нь Европт нь хаалаа, Монголд хөрөнгө оруулалтаа таг зогсоо гэж зарлаагүй. Товчдоо энгийн  үзүүлэлтээр харахад өндөр татвартай, уул уурхайгаас хамаарсан эдийн засагтай улсаас бодит харьцаанаас давсан их хэмжээний мөнгө гарч,  татваргүй  оффшор бүсэд Монголоор овоглосон тэрбумтнууд нэмэгдсээр байгаад хөрөнгө оруулагчдын анхаарлыг хандуулсан хэрэг.  Татварын систем нь но- той байх нь гаднын хөрөнгө оруулагч нарт ч эрсдэлтэй гэж үздэг. Манайх шиг шударга бус тогтолцоо  аархсан улсад татварын хаалттай байдлыг ашиглан хөрөнгө оруулагчдад хуурамч таатай нөхцөл амлах. Татвараас бултуулан гаргасан мөнгөө эргэлтэд оруулан угаахад ашиглаж болох эрсдэл өндөр байгааг ч бизнесийн хүрээнийхэндээ сануулсан жагсаалт.

 

Улс төрчид төдийгүй улс хотлоороо баян байвал байхаар давуу тал Монголд байгааг гадныхан судлаад гаргачихсан байгаа. Харин утаа, зээл өр төлбөр, бондын хүү ярьж суугаа бидэнд энэ мэдээллийг “рефрэш” хийгээд өгчих төр олон нийтийн бие даасан, хараат бус байгууллага үнэндээ хомс байна.

 

Erns & Youmg”  санхүүгийн компаниас Монголын 15-хан эрдэс баялгийн түүхий эдэд саяхан аудит хийсэн байдаг. Энэ нь нөөцөөрөө дэлхийд хамгийн баялаг түүхий эд гэдэг тодотголтой. Үүнд Монголд 306 тэрбум ам.долларын зэс, 128 тэрбум тонн нүүрс, 62 тэрбум ам.долларын алт, 30 тэрбум ам.доллараар үнэлэгдэх төмрийн хүдэр нэрлэгдэж байна. Тэрчлэн фосфор 28, цайр 16, уран 4,1, мөнгө 2 тэрбум ам.доллар хүрнэ гээд явж өгнө. Олон улсын судлаачид Монголын нийт  нөөцийг, эдийн засагчид  дунджаар 1,3 их наяд ам.доллар хэмээн үнэлжээ.

 

Үүнийхээ дээжийг хэн хэрхэн мөнгө болгож баялгийн өрмийг ямар бүлэг илүү цохиж байгааг бас амархан харж болно. Одоогоор манай оронд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд,  8000 шахам илрэл бүртгэгдсэн байна. Энэ баялаг ардчиллаар овоглосон сүүлийн 20-30 жилийн хугацаанд л эргэлтэд оржээ. Хэн эргэлдүүлсэнийг одоогийн оффшорт тодорсон нэрсийн жагсаалтаас  харчихаж болно. Толгой эргэмээр олон “майнин лимитэд” гэсэн зүүлттэй компаниуд байгаа. Эзэд нь бараг  бүгд  улс төрийн хүрээнийхэн ба тэдний хамааралтангууд.

 

Өнөөдөр Монголын экспортын 94 хувийг уул уурхай дангаар эзэлж байна.  Дээр дурьдсан 306 тэрбум ам.долларын зэс, 128 тэрбум тонн нүүрс, 62 тэрбум ам.долларын алт, 30 тэрбум ам.доллараар үнэлэгдэх төмрийн хүдэрийнхээ багахан хувийг эргэлтэнд оруулсан ч Монголын 3 сая хүнд хангалттай гэж харахаар. Гэтэл иргэдийнх нь 40 хувь нь ядууралтай байна. Сүүлд НҮБ -ын тооцоолсоноор бол Монголчуудын дөнгөж 0,28 хувь нь баян, харин 63 хувь нь ядуу. Гэтэл ямарч бизнес баялаг бүтээсэн түүх намтаргүй валютын тэрбумтан 36, төгрөгийн тэрбумтан хэдэн зуугаар тоологдох болсон байна. Ингэхээр эдийн засагт  дунджаар 1,3 их наяд ам.доллараар үнэлэгдэх их баялагийг хэн лиценц нэрээр завшиж  “ногооны саятан” болгоод байгааг хол хайх хэрэггүй. Ийм улс оффшор бүст зарлагдсандаа эмзэглэх ч хэрэггүй.

 

Тун хүнд хязгаарлагдмал эдийн засгаас асар их хэмжээний мөнгийг гадагшлуулаад, татвараас бүлтуулаад байгаа монголчуудын энэ хачин дүр зургийг бодит хөрсөн дээр нь судалсан Европын холбоо Монголыг оффшор бүст зарлалаа.  Харин манай улстөрчид “бид оффшоргүй” гэж гүрийсээр байгаа. Улаан цайм баригдсан нь оффшорт жоохон мөнгө хийгээд мартсан ба зарим нь ухаараад татсан гэж мэлзэж байгаа. Хамгийн гол нь  оффшор бүст байгаа ойролцоогоор 1.5 тэрбум ам.доллар гэж буй их мөнгө Монголын татварын системийн хаагуур нь бултаад гараад явчихсан нь гол асуулт. Энэ систем, тогтолцооныхоо но-г засч залруул гэж Европын холбоо биднийг оффшор бүс, хар жагсаалтад зарлаад байна.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

 

Shuud.mn
Сонин хачин
togtoltsoog oorchluh yostoi:
yaj sain tatvar avaad heden buunii nohoinuudiin hool beldene, oiriin heden jildee tatvar tuluhgui bsan eh ornii ireeduid heregtei bj boloh yum
2017-12-10
mongol uls bol yu ch hiij chadahaargui bolson tog:
mongol uls bol yu ch hiij chadahgui bolson togtoltsoo, iimd ene togtoltsoonoos hamaarahgui, ene balainuudiin ideshiig beldeh tatvar tuluhgui tiim zamiig songohoor shiidsen,
2017-12-10
zojin:
mongo gargasnig tsaatsal
2017-12-10
zocnin:
offshorcndiig gadnaas mongoo oruulj irj yildwer bguulax heleltseer hiilgej olon hyniig ajiltai bys zam hogjliin daguu yildwer yilcnilgee barix bguulax oron suuts barihad zoryulj erxiig ni yahaw ogson deer biz ingej bj yls hogjino olon hyniig ajiltai bolgoj bgaliinbaylagaa bolowsruulax yildwer bguulj olon hyniig ajiltai bolgowol mongol hogjino . yildwer bguulax tosloor mongoo mongold oruulj irwel yamar nege yal zem ogohgyi orshooh huuliin orcning byrdyylax heregtei mongod yndesnii horongoton torj ir5gedee ajiltai bolgoh heregtei
2017-12-10
zocnin:
offshorcndiig gadnaas mongoo oruulj irj yildwer bguulax heleltseer hiilgej olon hyniig ajiltai bys zam hogjliin daguu yildwer yilcnilgee barix bguulax oron suuts barihad zoryulj erxiig ni yahaw ogson deer biz ingej bj yls hogjino olon hyniig ajiltai bolgoj bgaliinbaylagaa bolowsruulax yildwer bguulj olon hyniig ajiltai bolgowol mongol hogjino . yildwer bguulax tosloor mongoo mongold oruulj irwel yamar nege yal zem ogohgyi orshooh huuliin orcning byrdyylax heregtei mongod yndesnii horongoton torj ir5gedee ajiltai bolgoh heregtei
2017-12-10
Монгол өөрөө оффшор:
Монгол бол гаднын луйварчдын мөнгө угаах таатай орчин. Зүгээр л энд тэндхийн зах, худалдааны төвөөр яваад хар даа, тэнд хийсэн гйүлгээ худалдаанаасаа татвар төлж байгаа хүн байна уу? 100 айл бас бусад газар байгаа хужаа нар бол бүр улайндаа гарсан. Юм худалдаж аваад баримт авья гэхээр Хятад ханзтай Хятад улсад хэрэглэдэг баримт гаргаж ирнэ, уур хүрээд энэ чинь Монгол орон гэхээр за тэгвэл энэ үү гээд Монголын баримт гаргаж ирнэ. Монголчууд ийм байхаар оффшор гэж хэлэлгүй яахав. Бид гаднаас хөрөнгө оруулалт энэ тэр гэж донгосож байхын оронд дотооддоо татвар гүйлгээгээ сайн хянаж төсвөө бүрдүүлэх юм бол хамаагүй найдвартай
2017-12-09
togtoltsoog oorchluh yostoi:
yaj sain tatvar avaad heden buunii nohoinuudiin hool beldene, oiriin heden jildee tatvar tuluhgui bsan eh ornii ireeduid heregtei bj boloh yum
ENE YU CH BISH:
ENE BOL BUR YU CH BISH . IIM IH HURUNGU BAYLAG IDCHEED TSADAHGUI MALCHIDIIG SHULAA D BAIH YUM MALIIN TEJEEL TENGERT HADLAA HAMGIIN MUUHAI NI ZORIUD ZOHIOMOL HOMSDOL GARGAAD HETSUUDUULEED BAIH YUM DAAA
2017-12-08
yuger:
yuch tus bolohguiee
2017-12-08
zocin:
eh ornoo geh setgelgyi ene hulgailj luibardsan mongiig abrah ganc argani bygdiigni baribclaad uls toriin tabcangaas ondiihgyi boltolni hooj jbuulj arga hemjeeg hatuu abah heregtei
2017-12-08
Болдбаатар:
Оффшор гэдэг мангасыг Хүрэлсүхийн засгийн газар дарж чадах болов уу. Хүрэлсүхэд амжилт , эр зоригийг хүсэн ерөөе. Монголчуудыг ядууруулж байгаа оффшорыг ялан дийлэхэд их хаан Чингисийн минь сүр сүлд туслах болтугай
2017-12-08