Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нар авлига авч байгаад баригджээ

Мэргэжлийн хяналтынхны “зэс” цухуйж эхэлсэн бололтой. Мэргэжлийн хяналтын газрын саарал байшин өчигдөр /2017.12.7/ нэг талаараа их хөл үймээнтэй, нөгөө талаараа нэлээд түгшүүртэй маягтай өнжжээ. Хууль хяналтын байгууллагын бололтой хүмүүс гэнэт очсоноос болж тус байгууллага дээр нэлээд хөл хөдөлгөөн болсон байна. Мэргэжлийн хяналт газарт гэнэт “зочилсон” АТГ-ынхан байсан бөгөөд тэд хэд хэдэн хүнийг тэр дундаа хэлтсийн дарга нарыг авч явсан байна. Хэлтсийн дарга нар өрөөндөө авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх яриа мэргэжлийн хяналтынхны дунд гарсан байна. Дунд шатны албан тушаалтнууд болох хэлтсийн дарга нарын өрөөндөө авч байсан авлигын мөнгөний хэмжээний талаар 200 сая гэдэг тоо дуулдаж байна.
Төрийн албанд тэр дундаа мэргэжлийн хяналтын дунд шатны албан тушаалтнуудын авлигын томоохон сүлжээний мөрөөр цагдаа, хууль хяналтынхан орсон бололтой.
П.ГЭРЭЛТ
Эх сурвалж: www.polit.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ