Д.Өлзийбаатар, Ц.Санчир нарт Төрийн шагнал хүртээлээ
2017-12-08

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар хоёр судлаачид Төрийн шагнал хүртээж, өнөөдөр Төрийн ордонд гардуулан өглөө.

 

Монголын түүхийн тухай “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” цуврал сонсдог номын зохиогч, түүхч Дэмбэрэлийн Өлзийбаатар, Ил хаадын үеийн хосгүй, үнэт, ховор дурсгалуудын тухай “Ил хаадын урлаг соёлын бүтээлүүд” судалгааны бүтээлийг перс, англи, монгол хэлээр хэвлүүлсэн судлаач Цэрэндоржийн Санчир нарт Монгол Улсын Төрийн шагнал хүртээсэн юм.

 

 

Ерөнхийлөгчийн зарлигт түүхч Д.Өлзийбаатарыг залуу хойч үеийн түүхийн боловсролыг дээшлүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, түгээх зэргээр монголчуудын оюуны санд их хувь нэмэр оруулсныг нь үнэлж, Төрийн шагнал хүртээж буйг дурджээ.

 

 

Харин “Тархан суурьшсан монголчууд” ТББ-ын тэргүү, судлаач Ц.Санчирыг Монгол Улсын түүх, соёлыг дэлхий дахинаа сурталчлан таниулахад оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж буйг Ерөнхийлөгчийн зарлигт бичжээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүхч Дэмбэрэлийн Өлзийбаатар, соёл судлаач Цэрэндоржийн Санчир нарт Монгол Улсын Төрийн шагнал хүртээж хэлсэн үгэндээ:

 

“Монгол төрийн хүндэтгэлийн өргөөнөө жил бүр Монгол Улсын иргэний оюуны гарамгай бүтээлд Төрийн шагнал хүртээдэг уламжлалын дагуу түүхч Дэмбэрэлийн Өлзийбаатарын “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх”, соёл судлаач Цэрэндоржийн Санчирын “Ил хаадын урлаг соёлын бүтээлүүд” бүтээлд Төрийн соёрхол хүртээлээ.

 

Өнөө жил Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106, Ардын хувьсгалын 96 жил, наашлаад Ардчилсан хувьсгалын 27 жилийн ой тохиож байгаа.

 

Энэ бол бидний өвөг дээдэс Монголын анхны төрт улс Хүннү гүрнийг байгуулснаас нааш тасралтгүй залгамжлан улбаалж, Эзэн Чингис хаан Их Монгол Улсыг байгуулснаар түүний залгамжлагчид дэлхий дахинаа “Pax Mongolica” буюу Монголын энх тайвныг тогтоож явсан; эв эвдэрч, задарч бутарснаар 200 гаруй жил Манжийн эрхшээлд орж, 1911 онд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан; Ардын хувьсгалаар тусгаар тогтнолоо бэхжүүлэн, шинэ нийгэм журмыг тогтоосон; эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийн төлөөнөө Ардчилсан хувьсгалыг хийсэн зэрэг өнөөгийн монголчууд биднийг бүтээсэн түүх, бидэнд үлдээсэн өв юм.

 

Түүхийн эдгээр тод тооллыг хэрэглэж хэвшсэн явдал нь түүх бол ирээдүй үеийг зөв чиглүүлэх “багш” байдаг учраас бид энэ түүхээрээ бахархахын зэрэгцээ сургамж захиасыг авахын тулд билээ. Түүхээ  танин мэдэхийн хэрээр хүнд эх оронч сэтгэл, үндэсний үзэл, ирээдүйн өмнө хүлээх ухамсар хариуцлага, ухаарал төлөвшил сууж байдаг. Тэр тусмаа Монголын түүх бол дэлхийн түүхийг бүтээж, энх амгаланг тогтноож явсан өвөг дээдсийн маань бидэнд үлдээсэн хамгийн том өв бахархал юм.

 

Түүх түүхээрээ, үнэнээрээ байх ёстой. Түүхийн сургамж л гэж байхаас түүхийг шүүх, гуйвуулах, буруушаах эрх хэнд ч байх ёсгүй. Гэвч бид нэгэн хэсэг улс төрийн үзэл суртлын нөлөөн дор өөрсдийн түүхээ бусдаар бичүүлж, гуйвуулан харлуулж, бүр итгэж дагаж явсан. Түүхийн шинжлэх ухаанд түүхийн судалгааны үнэн байх зарчим гэж үнэ цэнтэй ойлголт бий. Д.Өлзийбаатар түүхчийн “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” сонсдог ном бол дээрх зарчимд тулгуурлан, Монголын түүхийг үнэн болгох, гуйвуулсан алдаа нугалааг засаж залруулахыг зорьсон, түүхийн судалгааны үүднээс сайн бүтээл байхаасаа гадна түүхч хүний амьдарч буй орчин цагтаа нийцүүлэн туурвисан, нийгмийн үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарласан маш сайхан соён гэгээрлийн ажил болсон юм. Сонсдог номын чихнээ хоногшсон “Мэргэн дүү нэр болгооно биз ээ” хэмээх эрхэм сайхан үгээрээ залуу үеийнхэндээ хандан, түүхийн боловсролыг дээшлүүлэх, түүхэн үнэнийг таниулан сургамжлахыг зорьсон боловч түүхчийн хувьд энэ бол монгол хүн бүрт ахмад хүний үг болж, ухаарал гэгээрэл хайрласан сайхан бүтээл юм гэдгийг энд талархан тэмдэглэе.

 

Түүх бол сургамж гэж дээр хэлсэнчлэн Монголын түүхийн эвдрэл бутралын маш том гашуун сургамж, тэр сургамжийг тээж яваа хүмүүс бол дэлхийн дайдад тархан суурьшсан монгол ахан дүүс маань билээ. Нэгэн өвөг дээдсийн улбаа хойчис, үсэрсэн цус, тасарсан мах болсон тэд маань даяар Монголын ариун голомтыг сахин суугаа биднийгээ харуулдан чих тавьж, цай идээнийхээ дээжийг өргөн ерөөж суудаг өр өвтгөм харуусал, зовлон жаргал, ерөөл нулимс дундуур биеэрээ туулж, халуун сэтгэлдээ тээж яваа “ТАСАМ”-ын дайчин эмэгтэй, судлаач Ц.Санчираар бахархаж байна.

 

“Ил хаадын урлаг соёлын бүтээлүүд” ном бол түүний Монголын эзэнт гүрний байлдан дагууллын мөр, тархан суурьшсан монголчуудаар сүүлийн 15 жилийн турш аялан судалгаа хийсний нэгээхэн хэсэг бөгөөд үүгээр дамжуулан түүний туулсан зам мөр, хийсэн судалгаа, бүтээсэн хийгээд цаашид туурвих бүтээлийг нь шагнаж байгаа хэрэг юм. Би хувьдаа Ц.Санчирын үзсэн туулсныг Монгол Улсын хүн бүр өдөр бүр зүрх сэтгэлдээ тээж, Монголын голомтыг сахин суугаа их хувь заяа, монгол ахан дүүсийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж хичээн зүтгэх ёстой гэж боддог. Ингэж чадвал эх орон минь тэднийхээ өргөсөн дээж ерөөлөөр өөдлөн дэвжих нь дамжиггүй.

 

Өнөөдөр Монгол Улсын Төрийн шагналыг соёрхон хүртээж байгаа хоёр эрхэм бол төр засгийн даалгавар, аливаа нэгэн ашиг сонирхол, нөлөө шаардлагаар бус зөвхөн зүрх сэтгэлийнхээ дуудлагаар, монгол хүний халуун сэтгэлээр судлан сурвалжилж, түүх соёлын судалгааг зузаатгаж, соён гэгээрүүлж, иргэнийхээ үүргийг нэр төртэйгөөр биелүүлж яваа эгэл жирийн түүхч, судлаачид билээ. Энэ хүмүүсийн Төрийн шагнал хүртсэн бүтээлийг Монголын ард түмэн бүгдээрээ уншиж, сонсож танилцаасай, эх түүхээрээ бахархаасай, сургамж аваасай гэж хүсэж байна.

 

Та бүхэнд дахин баяр хүргэж, талархлаа илэрхийлье.

Баярлалаа” гэлээ.

 

Shuud.mn
Сонин хачин
suren:
Olziibaatar toriin shagnal hurteh n shinjleh uhaani akademichdees iluu yu ardchilalinhand harin taltai hun shagnal awah yumsaan battulgad hen nolooldog n todorhoi yumoo aitanhuyagin hamaatan ch boloodoi kkkkkk
2018-12-29
амжилт:
НҮДЭЭ ОЛСОН ШАГНАЛ ЭНД МУУЛААД БАЙГАА ШААРУУДЫН ШЭЭС НЬ ГООЖЛОО. ЯМАР ИХ АТААЧ ХОРСОЛТОЙ НОХОД ВЭ. ИЙМ ХҮМҮҮС МУУЛАХ ТУСАМ ӨНГӨ ОРДОГ ЮМ ДАА.
2017-12-13
Зочин:
Харин ч сайн хэрэг
2017-12-09
Мөнхжаргал:
Тэнэгт. Өөрөө уудаггүй байж чадах уу?
2017-12-09
Зочин:
Hu dlad ro
2017-12-09
yher umbuuuu:
hen ch bish nymochir gej daldaisan balai yum ta 2 t bol unetei barimt harin erdemtdiin huvid bol baij boloh l ajillagaa shuu deee
2017-12-09
yana daa huu mini:
sul doroi archaagui uruvdultei amitan mini yaj amidarch horvoogiin toosiig hudulgunu doo chi . setgehuin huvid eremdeg amitan yumdaa
2017-12-09
АМжилт:
Сонсож үзсээн,их сайхан бүтээл болжээ.Улам их амжилт хүсье!
2017-12-09
Зочин:
Сэтгэл зүйн хувьд гэгээрэлд хүрч чадаагүй халзан пизида
2017-12-08
yana daa huu mini:
sul doroi archaagui uruvdultei amitan mini yaj amidarch horvoogiin toosiig hudulgunu doo chi . setgehuin huvid eremdeg amitan yumdaa
TUI MAI SHUU MALAA:
KKKK EH HUVI BISH HUVILJ UGSIIMAAA MAANAGAA NYMOCHIR GEED HENCH BISH MAL L TEGJ SOLIOROOD BAIGAAN ZORILGO NI UURIIGOO HUND TANIULAH L GEJ TER L DEE
2017-12-08
ыб:
Түүхийг сонссон. Сэтгэлийн хөөрлөөр биш харин аль болох прагматик үнэн байх талаас нь өгүүлсэн байна лээ. Сайн болсон.
2017-12-08
Зочин:
нөхөр овоо уухаа больсон юм байхдаа тасарцан хэвтэж байдагсан
2017-12-08
Мөнхжаргал:
Тэнэгт. Өөрөө уудаггүй байж чадах уу?
аймшиг:
цусаар уйлсанч багадна тийм л бузар үйл хийсэн хүмүүс. Маш ховор маш сайн хадгалалттай даанч харамсмаар баримтууд байлаа даа Манжийн үеийн орос хятадад ч байхгүй баримтуудыг хятадад өгчихсөн хэрэг шүү дээ. аймшиг
2017-12-08
TUI MAI SHUU MALAA:
KKKK EH HUVI BISH HUVILJ UGSIIMAAA MAANAGAA NYMOCHIR GEED HENCH BISH MAL L TEGJ SOLIOROOD BAIGAAN ZORILGO NI UURIIGOO HUND TANIULAH L GEJ TER L DEE
хулгайч:
ерөнхийлөгч зөвлөхөө маш буруу сонгосн юм тэр нь энэ хулгайчтай түрийвч нэгтэй!!! нийлээд энэ хоёр 4 тэрбум төгрөгөөр 232 жилийн түүхийн асар их баримтыг хятадад худалдсан даа Ийм л хүмүүс төрд ажиллаж завшиж байна шүү ээ аймшиг архивын баримтыг хятадад худалдсан хулгайч штээ
2017-12-08
yher umbuuuu:
hen ch bish nymochir gej daldaisan balai yum ta 2 t bol unetei barimt harin erdemtdiin huvid bol baij boloh l ajillagaa shuu deee
123aa:
урд хөршийг жаал муулсан хүнд төрийн шангал өгсөн байна, Өлзийбаатаргуай ч дээ, БНХАУ-ыг муулах нь Монгол улсад ашигтай гэж үү?
2017-12-08
Зочин:
Харин ч сайн хэрэг
зочин:
Эзнээ олсон шагнал байна, баяр хүргэе
2017-12-08
123455666:
Ерөнхийлөгч Та харин ч зөв Хүмүүст Зөв шагналыг нь өглөө. баярлалаа. Бид түүхээ залуучууд, хойч үедээ зөвөөр , бодитой үлдээж, Ард түмнээ соён гэгээрүүлэх ёстой шүү .
2017-12-08
zochin:
ENE HUMUUST BAYR HURGIE. ULAM IH AMJILTIIG HUSIE. MONGOL HUN ZONII TOLOO GESEN SETGELD CHINI BAYRLALAA.
2017-12-08