С.Эрдэнэ хуулийн төсөл өргөн мэдүүллээ
2017-12-08

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.12.08) Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өргөн мэдүүлэв.

 

 

Үндэсний эрх чөлөөний болон ардын хувьсгал, 1939,1945 оны Халх голын байлдаан, чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдыг алдаршуулах, мөнгөн тэтгэмж, материаллаг урамшуулал олгох бодлогыг Монгол улсын төр баримталж хэрэгжүүлсээр байна.

 

Коммунист Бүгд Найрамдах Монгол Ард Улсын удирдлагыг огцруулж, Ардчилсан Монгол Улсын үндэс суурь, олон намын тогтолцооны үндэс суурийг тавьж, хүний эрхийг дээдлэх, ардчилсан сонгууль явуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох, иргэд өмчтэй байх эрхийг нээж Монгол улс ардчиллын замаар замнах үндэс суурийг тавьсан ардчиллын анхдагчдын гавьяаг төр үнэлж, бодлогоор дэмжиж, зохих хэмжээний тусламж, хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай байна гэж УИХ-ын гишүүн С.Эрдэнэ энэ үеэр хэлэв.

 

 

Ардчилсан хувьсгалын анхдагчдын түүхэн гавьяаг төр засгийн зүгээс үргэлж дурсах учиртай тэдгээр баатруудын ачаар Монгол Улсад Ардчилсан хувьсгал мандсан.

 

Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцож, зохион байгуулалцаж явсан хот, хөдөөгийн олон мянган иргэн байснаас цөөнгүй нь төрөөс аливаа тусламж, дэмжлэг авч чадалгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

 

Монгол Улсын Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ харилцааг хуулиар зохицуулах зорилгоор энэхүү хуулийг төслийг боловсруулсан.

 

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улс Ардчилсан Улс болох замыг засаж өгсөн ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх, тэдний нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх, сэтгэл санааны болоод эдийн засгийн тусламж, хөнгөлөлт үзүүлнэ хэмээн хуулийн төсөлд дурджээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 
 
 
Shuud.mn
Сонин хачин
a:
toriig samarsan hulgaichnart yun tetgemj ogohgeed bgn erdenee min bolij uz ter oyu tolgoitoigool zuurald
2017-12-12
Чойбат:
Ардчиллын үйл хэрэгт бүх нам, эвсэл, МАХН-ынхан чоролцсоныг яагаад оруулдаггүй юм бэ?
2017-12-08
Зочин:
Ичэх эмээх юм даанч алга уу.Ядаж Зориг агсаны үрэгдсэн шалтгааныг ил болгочихоод дараа нь үүнийг яриач. Улсын БААТАР төрүүлсэн. түй түй
2017-12-08
Зочин:
тэнэг новш ийм хууль өргөн барьж таараа төрийн мөнгийг идсэн ходоод дэлбэрэх болтугай
2017-12-08
Ялыг хэвээр нь эдлүүл:
ирээдүйд эдлэх ялын хугацаандаа хөнгөлөлт эдлэх гээд байна уу энэ муусайнууд чинь.
2017-12-08
Зочин:
Huuli meduuleed mungu avdag system Ih Hurald heveeree yu? Halamjiin huuli baina. Ustgaya l geed baigaa biz dee
2017-12-08
Зочин:
шоронд байх ёстой хүмүүс төр барихаар ой гутах юм...та нарыг чөтгөр аваасай
2017-12-08
Үнэн үг:
Ардчилал нэрээр завхрал, эх захгүй байдлыг дэврэгснээс өөр юу Монголд авч ирэв 1990 оноос хойших үйл явдлыг Монголчууд үнэн зөвөөр үнэлж дүгнэж байж, тэр харж үзэх, дэмжлэг, хөнгөлөлтөө ярих хэрэгтэй. Дэлхийн хандлага, социалист системийн задралын үйл явцыг ашиглаж, ардчилсан хувьсгал энэ тэр гэж хөөрцөглөгсөд өнөөгийн Монголд тэр хувьсгалын чинь үр дагвар нь эерэг, сөрөгөөр яаж гарав гэдгийг шулуун хэлэх хэрэгтэй.Коммунизм гэдэг мангаагаар айлгах хэрэггүй.
2017-12-08
Zochin:
Arhinii muu hulgaichadyg demjeh baih. APU-d ajild oruul. Yu hiisen ene ardchild chiljej Battulga metiin heden hun baijsanaas uur olson yum bnuu
2017-12-08