Хууль бусаар томилогдсон 61 хүнийг ажлаас нь хална
2017-12-08

Нийслэл болон Төв, Дорнод аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагуудад Төрийн албаны тухай хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгааг шалгасан хяналт шалгалтын дүнг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцлээ. Шалгалт хийсэн хоёр аймаг, нийслэлийн төрийн байгууллагуудад шалгалт өгөөгүй иргэдийг түр орлон гүйцэтгэгчээр, хөдөлмөрийн гэрээгээр томилж, Төрийн албаны тухай хууль, дүрэм журмыг зөрчсөн 61 зөрчил илэрсэн байна.

 

Удирдах албан тушаалтны нээлттэй сонгон шалгаруулалтад ажлын байрны шаардлага хангаагүй иргэдийг оруулсан зөрчил мөн илэрсэн тул шалгалтыг нь цуцлах хүртэл арга хэмжээ авчээ.

 

Зөвлөлийн хуралдаанаар шалгалтын дүнг хэлэлцээд, хууль бус томилгоотой 61 иргэний асуудлыг хуульд нийцүүлэх, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өгч, нутгийн захиргааны бусад төрийн байгууллагуудад хяналт шалгалт хийн, дүнг Төрийн албаны зөвлөл танилцуулахыг даалгалаа. Шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг тогтоосон хугацаанд арилгаагүй албан тушаалтанд ажлаас чөлөөлөх хүртэл  арга хэмжээ авах юм. Шалгалтын Ажлын хэсгийнхэн орон нутагт ажиллах үеэрээ төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, албан хаагчид, үйлчилгээний талаар иргэдээс түүвэр судалгаа авсан байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Төрийн өмчийн хорооны Ням-Осор гэж сайхан гар байгаа да,
2017-12-09
зочин:
Төрийн албаны зөвлөл бүх яам, агентлаг, 21 аймаг, улмаар Е,УИХ,ЗГ-ын тамгын газар, хууль, хүчний байгууллагын төрийн албан хаагчдын томилгоог шалгах нь зөв. Улс төрөөс айгаад дуугүй суугаад байдаг Төрийн албаны зөвлөл одоо амь орох нь.
2017-12-08
ЗОЧИН:
СУИС-Д СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГҮЙГЭЭР, ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛОГДОН 8 ДАХЬ ЖИЛДЭЭ ОРЖ БАЙГАА ХҮМҮҮС ЗАХИРАЛ Э.СОНИТОГОСООС ЭХЛЭЭД ОЛОН БАЙНА. ЭД НАРЫГ ШАЛГАЖ ХАЛАХ ЁСТОЙ .
2017-12-08
dsn:
baruun urtad 1 shalgalt oruulmaar bn , zasag zasaa darga zahirgaanii jiriin bolovson huchin zaluusiig suiruulsen yvdal bgaa shuu !
2017-12-08