АТГ-ын ”Олон нийтийн төв” нээлтээ хийлээ
2017-12-08

Авлигатай тэмцэх газар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх, сургалт зохион байгуулах, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах зорилгоор “Олон нийтийн төв” байгуулсан билээ.

 

НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан “Олон нийтийн төв”-ийн нээлтийг хийв. Төвийн нээлтэд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал болон 21 аймагт байгуулагдсан авлигаас урьдчилан сэргийлэх “Олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүд оролцов.

 

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал төвийн нээлтэд хэлсэн үгэндээ “Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг олон нийтийн дунд хамгийн оновчтой арга хэлбэрээр зохион байгуулж, авлигыг үл тэвчих уур амьсгалыг нийгэмд төлөвшүүлэхэд  дэлхий нийтээрээ  бүх анхаарлаа хандуулж байгааг та бүхэн мэдэж байгаа. Манай улсын хувьд ч үүний нэгэн адил авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, төрийн байгууллага, албан тушаалтны  үйл ажиллагаанд хяналт тавихад олон нийтийг татан оролцуулах ажлыг  төр, засгийн хэмжээнд дэмжин ажиллаж байгаагийн нэг илэрхийлэл нь өнөөдрийн энэ авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан нээж байгаа “Олон нийтийн төв” юм. Ил тод, нээлттэй засаглал ба олон нийтийн хяналтын тогтолцоог ханган хэрэгжүүлэхэд чиглэсэн сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах зорилготой “Олон нийтийн төв”-ийг байгуулан ажиллуулах бидний санаачилгыг Засгийн газраас дэмжин энэхүү төвийн барилгыг Засгийн газрын 2016 оны 85 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн өгсөн юм” гэж онцоллоо.    

 

Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг төлөөлж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт иргэдийн хяналтыг хэрэгжүүлж ажиллах иргэн Х.Логсмаа үг хэлэв. Тэрээр “Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг иргэд хянахаар болж байгаа нь авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд нэгэн том алхам болж байгаа явдал гэж үзэж байна. Авлигатай тэмцэх газар төрийн бүх байгууллага, төрийн бүх албан хаагчдад хүрч очиж ажиллах боломжгүй. Энэ орон зайг иргэд нөхөж байгаа нь том дэвшил. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон авлигын эсрэг хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд бид бүгдээрээ идэвхтэй хамтран ажиллацгаая” гэлээ.

 

Авлигатай тэмцэх газрын “Олон нийтийн төв” нь иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөлд зориулан эрх зүйн туслалцаа, зөвлөгөө, мэдээллийг чөлөөтэй, нээлттэй өгөх бөгөөд албан тушаалтны ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээн авна.

 

ЭХ СУРВАЛЖ: атг.мон

Shuud.mn
Сонин хачин
x:
za yasan tsaash ni yarih u yahu.
2017-12-08
ГХЯ..ТЗУГ ба КГ.:
2 САР визны наймаа хиигээд л байр.машин.ажилаа авчих юм даа энэ ЗОЛОО. Бүр нүдэн дээр шүү. Цогтбаатар сайд та анхаарж чаддгүй бол энэ газарт өгье. ХҮРЭЛСҮХ САЙД энииг нэг хараач.анхаараач.насаараа яаманд ажиллаад байхад иим луйварчидийг явуулаад байхым.бас тэнд БОЛД гэж нэг далдганасан залуу Хятадуудын аманд салаавч хиигээд онигоо болж бас Би КОНСУЛ болно гээд хөөцөлдөөд байхым.бас нэг дэд бас л би бас болно гээд уралдаад энүүгээр явхийм.энэ хүмүүс бүр ичихээ байж.хирээ мэдхээ байж.уг нь тэнд консул очицон байхад л би консул болоё гэхээр манайхан элгээ гөштөл инээлдэж хэдэн өдөр хөгжилтэй байв.
2017-12-08
ГХЯ...ТЗУГазар.:
ГХЯ ны томилгоон дээр хяналт тавь АТГ. ГАДААДАД ТОМИЛЖ БАЙГАА АЖИЛТАН.ДИПЛОМАТУУД 15-180 саяын үнэлгээтэй шүү. ЭРЭЭНээс хөөгдсөн Золзаяа 180 сая г өгөөд дахин Хөх хотод томилогдчих юм даа. Нүдэн дээр.
2017-12-08
Ок:
Ок.ёстой нэг яриад байж дээ
2017-12-08