У.Хүрэлсүх: Авлигын эсрэг бүх үйл ажиллагааг Засгийн газар дэмжинэ
2017-12-08

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн нар авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор гаргасан нэгдсэн Зөвлөмжийг гардуулан өглөө.

 

 

Жил бүрийн 12 дугаар сарын 09-нд Авлигын эсрэг олон улсын өдөр тохиодог бөгөөд Авлигатай тэмцэх газар энэ долоо хоногийг авлигын эсрэг өдрүүд болгон сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх чиглэлээр олон ажил зохиож байна. Авлигатай тэмцэх газар 21 аймаг, 13 яам, 27 агентлаг болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүд дэх авлигын эрсдэлийн байдалд хоёр удаа шалгалт хийсэн юм. Сүүлийн гурван жилийн хугацаанд худалдан авах үйл ажиллагаа, томилгоо, төсвийн бүрдүүлэлт, зарцуулалт зэрэгт олон зөрчил, дутагдал илэрч санхүүгийн хяналтгүй, замбараагүй байдал газар авсан тухай Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал танилцууллаа.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, авлигатай тэмцэх нь бүх нийтийн үйлс байх ёстой. Жирийн иргэдээсээ эхлээд төрийн байгууллагын бүх шатанд авлигын эсрэг тэмцэх нь чухал. Энэ ч үүднээс сахилга, дэг журмыг чангатгаж, хариуцлагатай, ил тод, шуурхай ажиллахыг шаардаж байгааг тэмдэглэв. Тэрээр авлигын эсрэг явуулж байгаа аливаа үйл ажиллагааг Засгийн газар бүх талаар дэмжинэ гэлээ.

 

Авлигатай тэмцэх газрын шалгаж байгаа хэргээс үзвэл авлигын нөхцөл байдал хүнд, ноцтой гэж хэлж болохоор байна. Тодорхой нэг удирдах албан тушаалтанд холбогдох хэргийн хохирол гэхэд хоёр тэрбум гаруй төгрөгөөр хэмжигдэж байгаа тухай Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал уулзалтын үеэр хэлэв.  

 

ЭХ СУРВАЛЖ: http://www.iaac.mn

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Ард тумний толоо зутгэнэ гэсэн еронхий сайдын зоригийг харах юм .Жаахан айгаад байна уу гэмээр .Чамд та 3-т юуны тулд бурэн хамгаалалт улс гаргажажлаа дээрээсээ хий гэж хамгаалалт байдаг юм .
2017-12-09
zev:
ATG-iig hadnii mangaa boltol tomruulj shuugcdees iluu tsalin uguh heregtei.Ucir ni ter gazar turd shurgalsan hulgaicuudtai tootsoo hiine ard tumend hamaarahgui.
2017-12-09
Зочин:
Хурэлсух гэж еерее авилгагчийн тод томруун узуулэн, жишээ байж . Естой нэг уянглуулан уяруулан хошгирч байнаа. Элбэгээ ахаасаа сайн суралцаж шуу.
2017-12-09
Ховд:
Үнэн болХовдын авилгачин Засаг дарга Д.Галсандондогийг огцруулчихаач!!! Ховдын МАН-н хорооны 72 гишүүний 67 нь Галсандондогийг намын даргаас огцруулсан, аймгийн ИТХ нь хуралдаад Засаг даргаас нь огцруулсан, АТГ авилга авсан нь тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж бгаа ийм хүнийг огцруулж хариуцлага тооцох нь зөвхөн Хүрэлсүх сайдын гарт бна!!!!
2017-12-08
mal ajahuin dargiig buud:
ali haluun namraar l uvliin beltgel geed hutsaad baisan maliin tejeeliin une diildhee bailaa .zoriudaar homsdold oruulj chenjuuded davuu baidal bii bolgoj baigaa darga nariig guril tejeeliin uildvertei ni buudaj alaa huralsuhee
2017-12-08
Салаавч:
ХӨӨЕ ЭРЭЭНИЙ КОНСУЛ БОЛД ГЭЖ ЗАЛУУ ХУЖАА НАРТ САЛААВЧ ХИИЖ БАЙГАА БИЧЛЭГ НАДАД БАЙГАА . БИ КОНСУЛЫН ГАЗАРЫН БАЙРНЫ ЗУРАГ АВААД БАЙЖ БАЙХАД ЯГ ТААРЧИХСАН ЮМ.ДАРАА НЬ КОМПЮТЕРТ ТОМРУУЛААД ҮЗЭЖ БАЙСАН ЧИНЬ ЭЛГИИГ НЬ АВСАН ЮМ БАЙСАН. ЯРИА НЬ Ч БАС БАЙГАА. БИ МОНТАЖЛААД ТА НАРТ ШИДЭЖ СЮРПРИЗ БАРИХ УУ ЯАХ УУ АЙ.
2017-12-08
ГХЯ:
За Хүрэлсүх ээ.ГХЯ ны томилгоонд анхаар. Эрээний консулаар 1.5 жил ажиллахдаа Визны наймаа.машины наймаа.гаальтай машин.мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж БНХАУ ын Аюулаас хамгаалах байгууллагад баригдаж 72 цаг саатуулагдаад татагдсан Л.Золзаяа гэгчииг дахин ХӨХ ХОТын дэд консулаар 2 сарын дараа томилох нь ЗӨВ ҮҮ. ГХЯ нд болон ТЕГ өөр хүн байхгүй болсон юм уу. Сая ГХЯ сайд Цогтбаатарын айлчилалаар дунд шатны дарга нар ТАНАЙХ их сонин томилгоо хиих юм гэж шоолсон шүү. Бид хөөгөөд явуулхаар 2 сарын дараа дахиад өөр газарт явуулчих юм гэж инээлдэж байсныг ГХЯ ажилтнууд бид их ичсэн шүү. Танай Эрээн.Хөх хот маафаантай гэж толгой сэгсэрсэн шүү.одоо ч тэр визииг Манай иргэдэд өндөр үнээр зарж мөнгө олхоо болиулаач гэж хувиин шугамаар гуйсан шүү.Бас тэр машин авах эрхийг танай дипломатууд манай иргэдэд 70-100 000 доллороор зарж байна. Манайх нэг л өдөр танайхаас олон машин нэхнэ шүү гэж шоолсон шүү. Хай танай хууль ямар байнаа.манайх бол өдиид дууссан шүү гэцгээж байна....Хүрэлсүх сайд аа.
2017-12-08