НҮБ-ын энхийг сахиулагчид халдлагаар амиа алджээ
2017-12-10

Төв Африкийн Конго улсад НҮБ-ын энхийг сахиулагчид амиа алдсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

"Халдлагаар 14 энхийг сахиулагч амиа алдаж, 54 хүн бэртсэн"  хэмээн НҮБ-ын хэвлэлийн албанаас мэдээлж, гэр бүлд нь эмгэнэл илэрхийлсэн аж. Амиа алдагсдын тав нь Конго улсын цэрэг байсан гэнэ. Одоогоор амиа алдагсдын хувийн мэдээллийг чандлан нууцалж буй аж. 

 

Конго улсын Хойд Киву муж дахь Семулики хуаранд террористууд дайрч, халдлага үйлджээ. 

 

Халдлагын хариуцлагыг "Нэгдмэл ардчилсан хүчин" гэх зэвсэгт босогчид хүлээсэн талаар Конго улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлэв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин