НҮБ, Пхеньянтай дайсагнахыг хүсэхгүй байна
2017-12-10

НҮБ-ын улс төрийн хэрэг хариуцсан орлогч нарийн бичгийн дарга Жэффри Фелтман Хойд Солонгос улсад ажлын айлчлал хийсэн билээ. 

 

 

Тэрбээр Пхеньян хотноо дөрвөн өдрийн айлчлал хийсэн бөгөөд уг айлчлалаараа тус улс улсын залуу удирдагч Ким Чен Унтай уулзах зорилготой байсан юм.  Харин удирдагч, НҮБ-ын төлөөлөгчийг хүлээн авахаас татгалзжээ. 

 

Жэффри Фелтман айлчлалынхаа төгсгөлд Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хотой уулзсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

Уг уулзалтын үеэр НҮБ-ын төлөөлөгч, сайдад хандан "Пхеньянтай харилцах сувгуудаа нээлттэй байлгах хэрэгтэй" хэмээн мэдэгджээ.

 

Тэрбээр мөн "НҮБ, Пхеньянтай найрсаг харилцаатай байхыг зорьж байна. Дайсагнасан харилцаа аль алинд нь ашиггүй" гэсэн байна. 

 

Хойд Солонгос зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийж, ойр ойрхон баллистик пуужин туршсаны улмаас НҮБ тус улсын эсрэг хатуу эдийн засгийн хориг тавьсан юм. 

 

НҮБ өмнөх шигээ Хойд Солонгосын алслагдсан мужийн иргэд болон хүнс тэжээлийн хомсдол үүссэн бүс нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлсээр байгаа талаар Жэффри Фелтман мэдэгдлийнхээ үеэр онцолжээ. 

 

Жэффри Фелтман  нь 2010 оноос хойш Пхеньянд айлчилж буй НҮБ-ын томоохон албан тушаалтны нэг болоод байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин