Тэйлор Свифт шинэхэн дурлалтайгаа учирчээ
2017-12-10

Дуучин Тэйлор Свифт найз залуу, Британийн уран бүтээлч, жүжигчин Жое Алвинтай болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Тэднийг өнгөрсөн зургаадугаар сараас хойш болзож байгаа хэмээн шар хэвлэлүүд мэдээлж байсан ч өнөөг хүртэл хос албан ёсоор батлаагүй байсан юм.

 

Хос анх удаагаа болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртөж буй аж. 

 

Тэд Нью Йорк хотноо байрлах тансаг зэрэглэлийн зоогийн газраар хамтдаа үйлчлүүлжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин