ХЗХ-дын актив хөрөнгө 142.8 тэрбум төгрөгт хүрчээ
2017-12-11

Энэ оны гуравдугаар улирлын байдлаар хадгаламж, зээлийн хоршоо /ХЗХ/-дын нийт активын хэмжээ 142.8 тэрбум төгрөг болж өссөний дотор нийт хадгаламж өмнөх оны мөн үеэс 39.3 хувиар өсч 90.96 тэрбум төгрөгт хүрсэн байна.

 

 

Хоршоодын нийт зээл 107.74 тэрбум төгрөг байгаагийн 92.2 хувийг хэвийн, 3.6 хувийг хугацаа хэтэрсэн, 4.2 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Чанаргүй зээл өнгөрсөн оны мөн үеэс 6 хувиар өсч 4.48 тэрбум төгрөгт хүрсэн бол хугацаа хэтэрсэн зээл өмнөх оны мөн үеэс 12 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

ХЗХ-дын тоо жилийн өмнөхөөсөө 5.1 хувиар өсч, 290, гишүүдийн тоо 20 хувиар нэмэгдэж, 53.7 мянга болжээ.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
INJENER NATSAGNYAMIIN SEMINART MONGOLBANKNIIHAN SUUGAACH
2017-12-12