Н.ЭНХБАЯР ба бусад
2017-12-11

Гэрэл зургийг MPA.mn

 

МАХН-ын Их хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, хоёр талцан хуралдлааСүүлийн үед намын даргынхаа эрх, ямба, хугацаа хэтэрснийг энэ намын зарим гишүүд шүүмжилдэг. Тиймээс МАХН  Н.Энхбаярын болон бусад гэж хуваагджээ.  МАХН парламентад суудалтай гурав дахь хүчний төлөөлөл.   МАХН-ыг парламентад суудалтай болгосон эрхэм бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү гэдэгтэй хэн ч маргахгүй. Эрхэм гишүүн О.Баасанхүү ч тус намыг парламентад суудалтай болгосон өөрийн гавъяагаа сайн мэдэрдэг. Гэхдээ О.Баасанхүү гишүүнийг хойд Солонгос явсан хойгуур МАХН-ын гишүүнээс хассан гэх үнэн худал нь үл мэдэгдэх мэдээлэл хөвөрч байсан. О.Баасанхүү гишүүн ч энэ асуудалд өөрөө дуугүй байгаагүй, “Намайг намаасаа хасвал  парламентад суудалгүй, санхүүжилт ч үгүй болно” хэмээн пээдийж байсан, уг нь ч үнэн л дээ.

 

Тиймдээ ч намын даргадаа туньсан хэсгийг өөртөө урвуулсан бололтой. Даргадаа гомдогсод  МАХН-ын их хурлыг   бямба гаригт Төрийн ордонд хуралдуулж, МАХН-ын дарга  Н.Энхбаярыг огцруулж,  УИХ-ын гишүүн О.Баасанхүү томилов.  Харин маргааш нь буюу ням гаригт Н.Энхбаярын талынхан Циркт намын хурлаа зохион байгуулж, өмнөх өдрийн их хурлыг хүчингүй болголоо. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн МАХН-д элсэн,  дэд даргын албанд томилогдож, цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатар  хоёр их хурлын хооронд жороолсон сурагтай. Намын талцалд энэ эрхмийг буруутгасан, шүүмжилсэн  жиргээ ч цахим сүлжээнд нэлээдгүй байна лээ. Нэг намаас нөгөө намд элсэн, хагаран талцуулсан, нам ч үгүй, гишүүн ч үгүй болгосныг  ХҮН-аар жишээлээд шүүмжилж байна, олны үг ортой л доо.

 

Харин О.Баасанхүү өмгөөлөгч, хуульч хүн гэж олон нийтэд таниулсан автор бол Н.Энхбаяр. Тэгээд ч  МАХН Н.Энхбаярын “өмч”. Тээр  жилийн өмнө жил одоогийн эрх баригч хүчин  “Х” үсгийг гадуурхаж, намынхаа нэрийг МАН гэсэн товчилсон гурван үсэгэй болгосон. Харин  намынхаа нэрийг солихыг  эс хүлээн зөвшөөрсөн хэсэг бүлэг хүмүүсийн нэг нь Н.Энхбаяр байлаа. Өмнө нь тэрбээр энэ намыг  удирдаж, сонгуульд ялалт байгуулж байсан түүхтэй. Тиймээс тус намын нэрэн дэх  “хувьсгалт”  гэдэг үгийг  ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш гадуурхаж ирсэн олонхи байхад  хайртай цөөн хэсэг хүмүүсийн ч байсан.

 

Тухайн үеийн эрх баригч хүчин намынхаа нэрийг сольж, МАН-ын даргаар томилогдсон Сү.Батболдын төрсөн өдрийг тэмдэглэхтэй давхцсан сюрприз нь МАХН-ыг УДШ бүртгэсэн түүхтэй.  МАХН гэдэг нэрийг УДШ-д бүртгүүлсэн нь иргэн Н.Энхбаярын хүч, өөр хэн нэг иргэнд үнэндээ бяд, бяр дутах байлаа. Ийнхүү УДШ-д бүртгэлтэй болсноор “Бид намаа МАН болгосноор МАХН гэдэг нэрийг хэдэн  арван жилдээ билээ, дахин ашиглаж болохгүй хуультай” гэж мэргэшсэн парламентч Д.Лүнээжанцан гишүүний давтан давтан хийж байсан  тайлбар ийнхүү салхинд хийссэн юм.

 

МАХН УДШ-д бүртгэлтэй болсон цагаас нийгмийн сэтгэхүй тус улс төрийн хүчнийг “Н.Энхбаярын нам” гэж цоллох болсон. Мэдээж,  нэр нь хоёр хуваагдсанаас гишүүдийн хооронд ч талцал үүсч, хуваагдсан.  Нэрээ сольсон МАН дараагийн жилийн сонгуулиар саналаа хуваалгаж,  ялагдал хүлээсэн гашуун сургамж бий.  МАХН-ын УДШ-д дахин бүртгэлтэй болсон явцаас цухас дурдахад ийн. Хэрвээ Н.Энхбаяр тухайн үед УИХ-ын болоод Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх хуулиар нээлттэй байсан бол өнөөдөр асуудал өөрөөр өрнөх байсан гэдэгт хэн ч эргэлзэхгүй.  Өнөөдөр хэдийгээр парламент дахь гуравдагч хүчин ч өнгөрсөн хугацаанд улс төрийн том хүчин гэгддэг МАН, АН-ыг гаднаас нь зааварлаж,  намынхаа хооронд гүйлгэж, “дээрээс” удирдаж байсан эрхэм Н.Энхбаяр гэдэгтэй хэн ч маргахгүй.  Худлаа гэвэл,  тухайн үеийн эрх баригч хүчин АН-ын дарга асан Н.Алтанхуяг МАХН-тай 10 жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, УИХ-ын сонгуульд МАН, МАХН нэгдэж орохоор хамтарсан ажлын хэсэг байгуулан хуралдаж суусан цаг саяхан.

 

Харин өнөөдөр МАХН-ын  их хурал хийгээд намын даргын хүчинтэй эсэх асуудлыг Н.Энхбаяр шийдэх үү, хуулиар явах уу гэдэг тус  намын дотоод хэрэг.

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
энхбаяр бол дургүй хүргэсэн хүнээ замаасаа зайлуулсаар бгаад одоо тэр новшид хэн ч үлдээгүй хохино насны бөгсөнд хэн чгүй үлдэж бгаа тамдаа шат
2017-12-12
dunji:
enhbayr buruutai n unen ,gevch buruugaa zashiig zorison n bas unen ,daanch tuunees jiirhegch 2 ch erunhiilegch baidag ,ene l ard tumnii uudluh zamd saad hiij tarhi ugaaj ,buzar munguur togloj bndaa .
2017-12-11
uyach:
ENXBAYR DARGA SHIG 10 TERBUM dollariin oriig tulj ugsunii ACH GABYAGAAR ODOONII OLIGARXUUD TABAN TOLGOIG ZARJ BAYJSAN BAIGAA ter opsherchid OGLOO BUR ENXBAYR DARGAD ZALBIRCH BAI, yu unen ene unen ENXBAYR DARGIIN AIKUUG UNELJ CHADAXGUI BOL CHI JINXENE UXER MONGOL BAINA GEDGEE OILGOJ AB.
2017-12-11
Зочин:
Энхбаяраас урвах биш, менгеер худалдагддаг хун терхее алдсан эд бараанууд л даа
2017-12-11
Irgen:
N.Enhbayar shudarga unenii toloo temtsej chadah bolovsrol bolood uls toriin medleg turshlagaar heniig ch daguulahgui mundag hun shuu dee.Yun ter Baasanhuu derged ni yamarch turshlagagui yaj nam udirdana geed sandal shiree bulaatsaldaj shogtood bgaag oilgohgui yum.MAXH olon myangan gishuuntei huchirheg nam heveeree bgaa gedgiig l medej bna.
2017-12-11
Зочин:
baabaasbaabaasanbaabaasniihuudii
2017-12-11
ӨӨДГҮЙ ЭНКУЯР:
ЭНХБАЯР Ч ХҮН БҮРЭЭС УРВАХ ЮМ ДАА...
2017-12-11
Жадамбаа:
Сайнхүүгийн Муухүү Ганбаатар ч эр эмийн хооронд жороолж байна даа
2017-12-11
Зочин:
Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ. Бяраа мэдэхгүй булшаа малтана
2017-12-11
Иргэн:
Харин ч Н.Энхбаяр хүчирхэг, чадалтай улс төрч. Ц.Элбэгдорж,. С.Баяр, М.Энхболд нарыг Н.Энхбаяр шиг нийлж ингэж тамыг нь цайлгасан бол тэд нар зүгээр л хүн дүрстэй сүг болцгоох байсан. Н.Энхбаяр тулдаа хөл дээрээ баттай зогсож тэдний хийсэн булхайтай бүхнийг уудлаж чадах амьд гэрч болж үлдсэн гэдэгтэй залуучууд бид санал нэгдэж байгаа.
2017-12-11
Иргэн:
Ерөөсөө тэднийг ЭХ ОРНООСОО УРВАГЧИД бузар шингэсэн булай шулам нар гэж нэрлэхээс өөр арга байхгүй. Н.Энхбаяр тэд нар шиг эх орноо худалдаж идэж, ард түмнээ хэцүү хүнд байдалд оруулж үгүйрүүлж ядууруулсан уу Эх орноосоо урвагч мөн үү Н.Энхбаярт буруутай зүйл байдагч тэд нар шиг эх орон ард түмэндээ ийм их гай гамшиг авчираагүй
2017-12-11
Иргэн:
Гадныхантай нийлж, хуйвалдаж байгалийн баялагаа цөлмөж дуусч байгааг, зээл тусламж нэрээр орсон мөнгийг хувьдаа завшиж офшордсоныг, хөлс хүчээ шавхан байж хуримтлуулсан ард түмний татварын мөнгөний өчүүхэн хэсгийг зарцуулж шамшигдуулагдсыг эцсийн эцэст энэ улс орныг өрөнд бариулж, өлгийтэй нялхасаа өтгөс буурал, ид хөдөлмөрлөх бидний хүн бүрийг 20 гаруй сая төгрөгийн өрөнд унагаж цадаж ханахыг мэдэхээ байсан энэ хэдхэн тооны хүмүүсийг юу гэж нэрлэх вэ?
2017-12-11
Зочин:
Баасанхүү баасыг дэмжиж байгаа бол Хятадууд л байгаа нь тодорхой. Яаж ч бодсон энэ хүний Түгжилээс долоон дор авирлаж байгааг хархад ой гутмаар. Энхбаяр хэн ч байж болно муу хүн бхйж ч болно. Нэгэн цагт хормойдож явж байснаа өнөөдөр төрөл арилжсан мэт авирлах нь энэ хүн цаашид хэзээ ч сонгогдохгүй гэдэг нь тодорхой болсон бууны нохой байж, гэдгийг харууллаа даа
2017-12-11
Зочин:
baabaasbaabaasanbaabaasniihuudii
Erdenet:
Yalgadas nertei Tygjil ch estoi xynii xog baijee,,,
2017-12-11
Түвшин:
махн шинэчлэл зөв Баасанхүүг дэмжиж байна шинэ намын даргыг дэмжинэ
2017-12-11
Эрдэнээ:
Шударга үнэний төлөөлөл Баасанхүү
2017-12-11
Алтангэрэл:
яагаад МАХН 2 хуваагдаад байна. болохгүй болоод л энэ хүн ингэж явж байна шударга зөв хүнээ дэмжих хэрэгтэй
2017-12-11
Жамсран:
Энхбаярын ү?е өнгөрсөөн н Одоо Баасанхүд зайгаа тавьж өг
2017-12-11
Зочин:
Энхбаяраас урвах биш, менгеер худалдагддаг хун терхее алдсан эд бараанууд л даа
Бат:
Баасанхүүг намаасаа гаргавал угаасаа санхүүжилт ч үгүй хоосон хоцорно ш дээ, МАХН ганц суудл авчирсан хүнийгээ игэж болохгүй ш дээ. гаргачвал жижиг нам л болно. Хүмүүс ч тийм жижиг намд гишүүнээр үлдэхгүй л болов уу
2017-12-11
Зочин:
энхбаяраас хүн бүхэн урвах юмаа
2017-12-11
Баатарсайхан:
Баасанхүү гэдэг этгээдэд ичих булчирхай гэдэг зүйл байдаг бол уу? Хурц гэдэг Элбэгдоржийн хүнийг дагаад, тэднүүсээс санүүжээд энэ хүн хэр удаан улс төрд орон зай эзлэх юм болдоо
2017-12-11