Конор МакГрогор дахин нэг боксчинтой тулалдах уу?
2017-12-11

 

2017 онд тулааны ертөнцөд хамгийн их хүлээлттэйгээр явагдсан тулааныг нэрлэ гэвэл хүмүүс нэгэн дуугаар UFC-ын тулаанч Конор МакГрэгор болон мэргэжлийн боксчин Флойд Мэйвэйдэр нарын тулааныг нэрлэнэ. Тулааны бооцоо, хоёр тулаанчийн замнал зэрэг нь уг тулааныг тулааны ертөнцөөс магадгүй шоу тулааны ертөнцтэй холбосон тулаан болгосон гэхэд хилсдэхгүй. Харин үүний араас боксын ертөнцийн бас нэгэн тулаан хүмүүсийн анхаарлын төвд байсан. Энэ бол домогт Мэнни Пакъяао болон Жэфф Хорн нарын тулаан.

 

Дээр дурьдсан хоёр тулаанд үзэгчид дийлэнхи нь МакГрэгор болон Мэнни нарыг дэмжиж байсан. Харамсалтай нь уг хоёр тулаанч хоёулаа ялагдсан билээ. Тэгвэл уг хоёр тулаанч 2018 онд тулалдах уу? Ийм нэгэн асуулт сүүлийн үед АНУ-ын хэвлэл мэдээллээ их явах болоод байна. Учир нь талархлын баярын өдөр Мэнни Пакъяао өөрийн инстаграм хуудсандаа Конор МакГрэгорын зургийг оруулж, болзошгүй тулааны зарлал мэтээр тайлбар оруулаад байсан юм. Тэгвэл энэ асуултанд UFC-ын босс Дана Уайт ямартай ч товчхоноор “үгүй” гэж хариулсан байна. Тэрбээр Ирланд тулаанч МакГрэгорыг өмнөх боксын тулаанаас дор хаяж 100 сая ам.долларын шагнал авсан. Тиймээс дахин тийм шоу тулаанд оролцохгүй гэж мэдэгдсэн байна. Мөн Пакмэн хочит Мэнни Пакъяаогийн төлөөлөгч ч уг тулааныг болохгүй гэж мэдэгдэв. Түүний мэдээлснээр Мэнни 4 сард томоохон тулаан төлөвлөж байгаа боловч холимог тулааны од Конор МакГрэгортой тулалдахгүй гэв.

 

Харин Мэнни “Бид зөвшилцөж ч эхлээгүй байгаа. Тиймээс ийм тулаан болно гэж бодохгүй байна. Гэхдээ энэ нь огт болох боломжгүй гэсэн үг бас биш юм” хэмээжээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин