УИХ эдийн засгийн хүндрэлээс гарах асуудлаа шийдээгүй байна
2017-12-11

 

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан дуусч, сэтгүүлчдэд мэдээлэл  хийлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэлдээ:

 

-Энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 1937 оны хэлмэгдлийн 80 жил болж байгаа юм байна. Энэ хэлмэгдлээс гарсан хохирлын нөхөн төлбөрийн тухай АН-ын бүлэг хэлэлцлээ. Хохирлын хэмжээнээс шалтгаалсан нөхөн олговрыг хэрхэн олгох, хэлмэгдэгчдийн үр хүүхдүүдийн саналыг харгалзан үзэж байна. Тэдний үр хүүхдийн амьдрал хүнд хэцүү, эсэргүүнийхэн гэж ядуу амьдарч байсан тухай яригдаж байна. Энэ бол дэлхийн  ямар ч улс оронд байгаагүй хэлмэгдүүлэлт байсан. Үүнтэй холбогдуулан Я.Санжмятав УИХ-ын дэд даргын хувьд санаачлан оруулж байна. 1998 онд батлагдсан хуулиас хойш энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэгдсэн ч батлагдаагүй. Хэлмэгдэгсдийн гэр бүлийнхэн “нэг сая төгрөг нь хэлмэгдүүлснээ хүлээн зөвшөөрсөн агуулгатай болохоос биш хохирлыг нөхөн төлж байгаа асуудал биш” гэж хэлдэг хэмээлээ.

 

36 мянга орчим хүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж 31 мянга гаруй нь цаазлагджээ. Эдүгээ улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн нөхөн олговор дуусаагүй учир хуулийн хугацааг сунгах шаардлагатай аж. Нөхөн олговор олгох тооцооллыг 2017-2018, 2019-2020 оноор тооцоолж гаргасан байна.

 

Хуульд “Өмнө нь орон сууц, гэр болон түүнтэй тэнцэх хөрөнгө аваагүй, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, нас барсан бол эхнэр, түүнийг амьд байхад төрсөн болон үрчилж байсан үр хүүхдэд нэг удаагийн нөхөн олговор олгоно” гэж заажээ. Тэд мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-Намрын чуулганаар хэлэлцсэн асуудалд АН ямар байр суурьтай байгаа вэ?

 

 АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Төрийн албан хаагчдад халамж хэлбэрээр мөнгө тарааж байхаар цалинг нь 10-15 хувиар нэмэхийг бид шаардсан. Одоо намрын чуулган дуусахад ганцхан сар үлдлээ. Намрын чуулганаар УИХ эдийн засгийн хүндрэлээс гарах том том асуудлаа шийдэж чадаагүй. УИХ дахь АН-ын бүлгийн хувьд хэлэлцүүлгийн хэв маягаа өөрчилнө. Монгол орны санхүү, эдийн засгийг муужруулаад байгаа салбаруудын талаар эргэж ярилцана хэмээн хариулсан юм.

 

-Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахаар болж байна. Сонгуулийг нэгтгэсэн хуулиар явуулах уу, тус тусад нь хуульчлах уу?

 

-Сонгуулийн хуулиар ажлын хэсэг байгуулахаар зарчмын санал гарсан. Ажлын хэсгийн хэмжээнд АН-ын бүлэг ажиллахаа мэдэгдсэн. Хууль өргөн баригдаж хэлэлцэгдэх үед мөн өөрсдийн байр сууриа илэрхийлнэ.

 

-Нийтийн сонсгол явуулах асуудал хэрхэн шийдэгдсэн бол?

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Нийтийн сонсгол зохион байгуулах ажлын хэсэг хуралдсан. Нийтийн  сонсгол зохион байгуулах нарийвчилсан журам батлагдаагүй учир Өргөдлийн байнгын хороонд шилжүүлсэн.

Н.Энх​

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ZORIGIIN HEREG HELMEGDUULELTEES EHTEI OROS AMERIKAAS BOLGOOMJILJ KOMUNIZMAAR HALHAVCHILSAN
2017-12-12
зочин:
ан-ын луиварчид эз-ииг оорсдоон 3 дахин муужруулаа биздээ тэгээд юу хуцаад баигаа лалар вэ
2017-12-11
dsn:
namuud ylhaaraa hordlogo boltloo husaj ulsiig tuilduuldag , harin ylagdanguutaa ih zuv sanaa gargaj toglood bndaa ,bodvol hussan buhnee busdadaa hylzaah gedeg l jujig ene baihdaa !
2017-12-11
тохиролцоо:
Энэ Эрдэнэбат гэдэг хүн ямар мэдээлэл муутай хүн бэ? УИХ-ын гишүүн байж? Цалинг 2019 он хүртэл нэмэхгүй гэж Засгийн газар, ОУВС хоёр тохиролцсон ш дээ. Эрдэнэбат та үүнийг дуулаагүй гэж үү? Ийм мэдлэггүй, мэдээлэлгүй, хайнга байж болохгүй ш дээ. Та ажилдаа хариуцлагагүй хандаж бна шүү? Алдаагаа засаарай?
2017-12-11