Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх хэрэгтэй
2017-12-11

 

Гэрэл зургийг MPA.mnУламжлалт анагаах ухааны олон улсын анхдугаар чуулган өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд боллоо. Уламжлалт анагаах ухааны чиглэлээр дэлхийд хоёр сая хүн ажилладаг аж. Уламжлалт унагаах ухааны чиглэлээр дэлхийд 220 орчим сая хүн ажиллаж байгаа аж. Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх хууль эрхзүйн орчин бүрдсэнийг ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл онцолж байлаа. Тэрбээр “Өнгөрсөн парламентад миний бие ахалж, Төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг баталсан. Үүнд уламжлалт анагаах ухааныг бие даасан салбар болгож хөгжүүлэх заалт өрсөн. Энэ хүрээнд уламжлалт анагаах ухааны эмийн төрлийг гүйлгээнд оруулж хэрэглэхэд төр, хувийн хэвшилжтэй хамтарч ажиллавал цогцоор нь хөгжүүлэх боломж байгаа” гэдгийг дурдаж байсан. Энэ үеэр Уламжлалт анагаах ухааны олон улсын анхдугаар чуулганд оролцож байгаа Баянхонгор аймгийн Богд сумын V багийн тэмээчин Н.Тогоохүү гуайтай цөөн хором хөөрөлдлөө.

 

-Уламжлалт анагаах ухааны олон улсын анхдугаар хурал анх удаа зохиогдож байна. Та энэ хурлын ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

 

-Би Уламжлалт анагаах ухааны олон улсын анхдугаар хуралд оролцож байгаадаа баяртай байна. Гадаад дотоодын олон эрдэмтэд мэргэд, судлаачид, мэргэжилтнүүд үгээ хэлж байна. Өмнө нь манай уламжлалт анагаах ухааны эмчилгээ, эмнэлэг ямар байсныг хэлж байна. Цаг үеэ олсон хурал болж байна гэж бодож сууна. Ер нь гадаад,дотоодын янз бүрийн эм тариа хөдөөгийн бидэнд тэр бүр зохиж, эмчилгээ болоод байдаггүй. Ах нь тэр бүр эм тариа хэрэглээд байдаггүй. Харин нутгийнхаа хөрс, шороонд ургасан ургамлыг хэрэглэх нь зүйтэй гэж бодож явдаг хүн. Чихэр өвс, улаан гоёо, мөөг зэрэг нутгийн ургамал өөрийн биед зохидог, ямар нэг нөлөө байхгүй.

 

-Нутгийн иргэд эмийн ургамлаа эмчилгээ, эрүүл мэнддээ хэр хэрэглэдэг вэ?

 

-Эмийн ургамал бол байгалийн газар шорооны шимээр ургасан, хүний биед их зохицолтой байдаг. Иргэд хэрэглэж л байдаг. Манай нутагт Өвөрхангайн Баруунбаян-Улаан сумын Суурь эмч гэж хүн бий. Энэ хүн тангаар хүнийг эмчилдэг. Жишээлэхэд би хадам ээжийгээ элэгний өвчнөөр өнөө маргаашгүй боллоо гэж байхад Батсуурь эмч дээр үзүүлж байлаа. Тэр хүн тан өгч эмчлээд, одоо 20-иод жил  энх сайхан байна. Тиймээс нутаг усныхаа ургамлыг таньж мэдэж, эрүүл мэнддээ хэрэглэж, уламжлалт анагаах  ухааны хөгжүүлэх хэрэгтэй.

 

-Танай нутагт өвөлжилт хэр байна вэ?

 

-Өнгөрсөн зун гандуу,өвс тэжээл тааруу гарсан. Хүмүүс  нүүж байна. Хавар мал төллөх үед их л  хүндрэх төлөвтэй байна.

 

-Иргэдийн амьжиргаа ямар байна вэ?

 

-Иргэдийн амьжиргаа алаг цоог байна. Хөдөөний амьдрал гэдэг эрэгтэй нь мал дээр, эм нь сумын төвд хүүхдээ харж байна. Сургуулийн хүүхдийг харж, хандахаас аргагүй. Эцэг эх хүүхдээ ямар хүн болгох вэ гэдэг нэгдүгээр ангид орохоос нь эхлүүлдэг болжээ. Бидний үед дотуур байранд л байдаг байлаа. Одоо цэцэрлэг шаардлагатай байна. Мөн манай суманд гэхэд шүдний эмч байхгүй,  хүн  хүч чадал муутай байна. Тиймээс өөрийн суманд  шүдний эмчтэй, эмнэлэгтээ нэг машинтай болох шаардлагатай байгаа юм. Манай сумын эмнэлэг гэхэд дээр үеийн 69 машинтай л байна. Төр, засгаас  хөдөө орон нутаг руу анхаарч бодлогоо хэрэгжүүлэх шаардлагатай  байна. Тэгэхгүй бол иргэд их шилжиж нүүдэллэх болжээ.  

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МОНГОЛ УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН БОЛ ҮНЭХЭЭР АГУУ БӨГӨӨД АЛЬ Ч ШИНЖЛЭХ УХААНААС ИЛҮҮ БОДИТ АМЬДРАЛ, БОДИТ БАЙДЛЫГ НАР, САР, ДЭЛХИЙН ХӨДӨЛГӨӨН, ГАРИГ ЗУРХАЙТАЙ НЬ ХОСЛУУЛЖ ГАРГАСНААРАА ОДОО Ч ХҮРТЭЛ ҮНЭН БОДИТ БАЙДАЛ НЬ ОЙЛГОГДООГҮЙ ТИЙМ Л 100 000 ЖИЛИЙН ШАЛГАРАЛ ДАВСАН ШИНЖЛЭХ УХААН ЮМ. МӨХӨС МИНИЙ ТЭНЭГТЭЖ БОДСОНООР БОЛ....
2017-12-11