Харригийн сүйт бүсгүй иог сурталчлав
2017-12-11

Их Британийн ханхүү Харригийн сэтгэлийг булааж, саяхан сүй тавьсан холливуудын уран бүтээлч, жүжигчин Меган Маркл олон нийтэд өөрийнхөө дуртай зүйлийнхээ талаар хуваалцсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр “Иог бол миний бүх зүйл. Би их багаасаа иогоор хичээллэсэн” гэж хэлжээ. Иог хийхэд бүх бие хөнгөрөхөөс гадна нойрондоо сайн болдог. Тиймээс бүх хүн иогоор хичээллэх хэрэгтэй” гэж хэлжээ.

 

 

Харри, Меган нэр ирэх оны тавдугаар сард албан ёсоор хуримаа хийхээр болсон байна. Хуримын дараа Меган гүнжийн хэргэм зэрэгтэй болох юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин