Германы эрх баригчдын мэдээллийг хакердахыг завджээ
2017-12-11

Германы улстөрчид болон төрийн албан хаагчдын нууцын зэрэглэлтэй материалыг олж авахын тулд Хятадын хакерууд “LinkedIn” цахим хаяг ашигласан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Энэ талаар Германы Тагнуулын агентлагаас мэдэгдэж, удирдлагууддаа анхааруулсан байна.

 

Хятадын хакерууд өнгөрсөн хугацаанд Германы улс төрч, төрийн албан хаагчид болох 10 мянган хүний мэдээллийг олж авахын тулд хуурамч хаяг ашигласан болохыг тагнуулынхан олж тогтоожээ.

 

Тагнуулын агентлагийн дарга Ханс-Георг Маассен “Зохион байгуулалттай хакерууд Германы нөлөө бүхий эрхмүүдийн мэдээллийг хакердахыг оролдсон. Шалгалтаар уг хакеруудын баг Хятадууд болохыг тогтоосон. Тэд Холбооны парламент, сайд нар, Засгийн газрын агентлагуудыг онилж, удирдлагуудыг нь тагнах зорилготой байсан” гэж мэдэгдлээ.

 

Хакеруудын идэвхтэй ашиглаж байсан найман хаягийг илрүүлж, хяналтадаа авсан талаар Ханс-Георг Маассен уламжлав.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин