Бангладеш залуу Нью Йорк хотноо халдлага үйлджээ
2017-12-12

АНУ-ын Нью Йорк хотын автобусны буудал дээр террорист хадлага үйлдсэн этгээдийг цагдаагийнхан амжилттай баривчилсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Нью Йорк хотын дарга Билл де Бласи дээрх үйл явдлын дараа “Террористууд хэзээ ч ялахгүй” гэж хэлжээ.

 

Гэмт этгээд автобусны буудалд гар аргаар үйлдвэрлэсэн тэсрэх төхөөрөмжийг дэлбэлсэн аж. Террорист ажиллагааны үеэр хүний амь нас эрсдээгүй бөгөөд харин дэлбэрэлтээр террорист этгээдээс гадна гурван хүн шархаджээ. Орон нутгийн хэвлэлийнхэн халдлага үйлдсэн этгээдийн гэрэл зургийг хэвлэлээр цацаж эхэлсэн байна.

 

Халдлага үйлдсэн этгээд Бангладеш улсын иргэн болохыг тогтоожээ. Түүнийг Акаяд Улла гэдэг бөгөөд 27 настай аж. Тэрбээр 2011 онд гэр бүлийнхээ хамтаар Бангладешаас АНУ-д цагаачлалаар ирсэн байна. “Акаяд Улла халдлагыг ганцаараа үйлдсэн” хэмээн Хотын дарга хэвлэлийнхэнд мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Mal...ter gamshigiin ulsaas America-d irchiheed teriigee deediin zaya gej bodohgui uxsenee hiij iim yum hiidii...albal taarna novshiig....
2017-12-12