Майкл Дугласын аав 101 нас хүрлээ
2017-12-12

Холливуудын нэрт жүжигчин Кирк Дуглас өчигдөр 101 насныхаа төрсөн өдрийг гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэн өнгөрүүлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Кирк бол жүжигчин Майкл Дугласын аав юм. Уран бүтээлчид хоёулаа “Оскар”-ын шагнал хүртсэн билээ.

 

Дугласын эхнэр холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэг Катрин Зета-Жонес инстаграмдаа хадам эцэгтэйгээ авахуулсан зургаа нийтлээд “Урт удаан насалж, бидэндээ үргэлж үлгэрлэх хэрэгтэй” гэсэн бол Дуглас “Аавдаа чин сэтгэлээсээ баяр хүргэе” гэж бичжээ.

 

Хосын хүү Дулан Дуглас өвөөгөө үнсч буй зургаа инстаграмдаа байршуулаад “Гайхалтай нас” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин