Монголчуудын сарын дундаж цалин 955.9 мянган төгрөг байна

Үндэсний статистикийн хороонооср энэ оны эхний 11 сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг өнөөдөр танилцууллаа. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 955.9 мянган төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 71.6 (8.1%) мянган төгрөгөөр өсч, өмнөх улирлаас 10.7 (1.1%) мянган төгрөгөөр буурсан үзүүлэлт юм.
Ажиллагсдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2.2 сая төгрөг байна. Харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 605.6 мянган төгрөг байна гэж ҮСХ-ны тайланд дурджээ.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ