Уул уурхайн салбар 1.4 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ
2017-12-12

Гэрэл зургийг MPA.mn

 

УХҮ-ийн сайд Д.Сумъяабазар сар бүр “ИЛ ТОД, ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ” хэвлэлийн бага хурал хийн, салбарынхаа бодлого үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, бодит байдлаар мэдээлж байгаа билээ. Өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр уул уурхайн салбарын 2017 оны эхний 11 сарын мэдээллийг олон нийтэд  мэдээллээ.

 

Энэ оны эхний 11 сарын байдлаар уул уурхайн салбар улсын төсөвт нийт 9 төрлийн татвар, төлбөр хэлбэрээр 1 их наяд 416 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.     Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харицуулхад 764 тэрбум төгрөгөөр буюу хоёр дахин өссөн үзүүлэлт аж.

 

Баялгаар нь авч үзвэл:

 

-          Алт           44.9тэрбум төгрөг,

-          Нүүрс       507.8тэрбум төгрөг,

-          Цайр        61.6тэрбум төгрөг,

-          Зэс            732.9тэрбум төгрөг,

-          Төмөр      11.6 тэрбум төгрөг,

-          Жонш       10.2тэрбум төгрөг,

-          Бусад       47.1тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ.

        

Энэ оны эхний 10 сарын байдлаар 40 сая тн нүүрс, 1 сая.тн зэсийн баяжмал, 17.4 тн алт, 4.7 мян.тн молибдений баяжмал, 6.7 сая тн төмрийн хүдэр, 3 сая тн төмрийн хүдрийн баяжмал, 104 мян.тн хайлуур жонш, 17.0 мян.тн хайлуур жоншны баяжмал,69 мян.тн цайрын баяжмал үйлдвэрлэсэн байна.

 

Эхний 10 сарын байдлаар улсын нийт экспортын 78.8 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.4 тэрбум ам. доллар, үүнээс нүүрсний экспорт 1.3 тэрбум ам.доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
уурхай:
Уул уурхайн салбар биднийг тэжээж байгаа юм бна. Энэ татварын мөнгөнөөс гадна худалдан авалт, уурхайчдын цалин хөлс зэрэг нь манай эдийн засгийг тэтгэж байгаа ш дээ. Энэ онд гэхэд 1,9 тэрбум долларын нүүрс экспортолсон бна лээ. Алт бараг 20 тн-д хүрэх байх. Монгол толгой гэж солиордог гарууд одоо ойлгож бгаа биз. Монгол хүний толгойг ажиллуулахын тулд бас л мөнгө хэрэгтэй. Энэ мөнгийг уул уурхайгаас маш богино хугацаанд олоод, бусад салбараа хөгжүүлцгээе. Уул уурхайдаа бүү саад болцгоо. Эх орончид оо?
2017-12-12