Д.Чойжамц: Шүтээн урлагийг Г.Пүрэвбат сэргээж байна
2017-12-12

 

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Бурханч лам Г.Пүрэвбат “Урлах ухааны онолын цуврал ном”-ын ёслолд зориулсан үзэсгэлэнгийн нээлтээ  Төрийн ордны түүхийн музейд хийлээ. Энэхүү номыг монгол түмний уламжлалт бурхан шашин XX зууны эхээр тасран мөхснөөс хойш эдүгээ дахин сэргэж буй энэ үед их таван ухааны нэг болох Урлах ухааныг сэргээн хөгжүүлэх суурь гарын авлага болгон гаргаж байгаа аж.  Тус үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх,  “Гандантэгчинлэн” хийдийн хамба Д.Чойжамц нар оролцлоо.  Үзэсгэлэнг нээж “Гандантэгчинлэн” хийдийн хамба Д.Чойжамц:

 

-Бурханы шашин Монголд дэлгэрэхдээ олон сайхан ухаануудтай хамт дэлгэрч, монголчуудын амьдралыг сайн сайхан болгосон байдаг. Бурханы шашин монголчуудыг соён гэгээрүүлсэн байдаг. Шинэ цагийн урлагийг монгол урлаг болгоход шашны зүтгэлтнүүд хувь нэмрээ оруулсан. Энэ цагт шүтээн урлаг хэсэг хугацаанд алгасарч явсныг манай Г.Пүрэвбат сэргээж байна.  Дараагаар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан хэлсэн үгэндээ :

 

-Өнөөдөр буюу Зулын 25-ны Дүйчэн энэ өдөр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Бурханч лам Г.Пүрэвбатын 30 гаруй жилийн нөр их хөдөлмөр шингэсэн Урлахуй ухааны цуврал номууд хэвлэгдэн гарч, монголын ард түмний алган дээр очлоо.

 

Монголчуудын уламжлалт бурханы шашны таван их ухааны нэг Урлахуй  ухааныг сэргээн хөгжүүлэхэд суурь гарын авлага болгох зорилгоор энэхүү цуврал ном бүтээгдсэний зэрэгцээ бидний өвөг дээдсийн үеийн үед нандигнан хадгалж, хүндэлж дээдэлсээр ирсэн ариун өв соёлыг тасралтгүй залгамжлан авч явах залуу хойч үед энэхүү ном үнэлж баршгүй ач тусаа хайрлах нь дамжиггүй билээ. Монголынхоо урлаг соёлыг дэлхий, сансрын орон зайд гайхуулан бишрүүлж чадсан сод билигт Өндөр гэгээн Занабазарын үйлс хэргийн үргэлжлэл, бардам нотолгоо болж, монгол хүн, Монгол Улсаас өөр хэн ч, хаана ч бүтээж үл чадах бурханлиг ур ухааны чуулганыг эмхэтгэн ботилсон эдүгээ цагийн сод тансаг Г.Пүрэвбат танаа хүндэтгэн мэхийе.

 

 

“Сайн алтны шижрийг хайлж үзвэл мэдэх, Сайн оюунтны үйлсийг ном бүтээлээр нь мэдэх” хэмээн Эрдэнийн сан Субашидад өгүүлсэн байдаг.  Аж амьдралын эгэл саарал өдрүүдийг гэрэлтүүлж,  шүтэн урлаач их талын хөвгүүн Г.Пүрэвбат таны бүтээлүүд Монгол Улсын соёл урлагийн түүх, ард түмний сэтгэлгээний гоо сайханд хамгийн гүн тод ариун тусгалаа олж, хүн болон хүнээс мандсан нар Бурханы шашныг гийгүүлэн сацарсаар байхыг ирээдүйгээс бид харж байна.

 

Монгол Улсын төрийн гал голомт суурь давхарт дэлгэж буй энэхүү бэсрэг үзэсгэлэн энд залран буй мэргэд дээдэс, бурхадын төгс жаргалант лагшин дүр монголчууд та бидний гурван үүднээс үйлдсэн урьд өмнийн нүгэл хилэнцийг үлдэн хөөж, төрийн үйлс эв эеэр дэвжин дээшилж, Монгол Улс мандан бадрах болтугай хэмээлээ.

 

 

Урлах ухааны онолын цуврал номыг Монгол түмний уламжлалт бурхны шашин XX зууны эхээр тасран мөхсөнөөс хойш эдүгээ дахин сэргэж буй энэ үед их таван ухааны нэг болох Урлах ухааныг сэргээн хөгжүүлэх суурь гарын авлага болгон гаргажээ. Өмнө нь Г.Пүрэвбат ламтаны эрхлэн гаргасан ‘’Их Монголын бурхны шашны урлахуйн ухааны үндсэн мэдэгдэхүүн’’ хэмээсэн хоёр боть номыг судалснаар Бурханы шашин дахь бурхдыг үзэж харсан даруйд гадаад дүр төрх, өмсгөл хувцас, чимэг зүүсгэл, мутрын барьц, мутарлага, суудал хөдөлгөөн, заларсан дэвсгэр ширээ, хөлөглөсөн уналга хөлөг болоод шашны зан үйл дэх тахилын төрөл зүйл, хөгжмийн зэмсэг тэргүүтэн бүхий эдлэл хэрэглэлүүдийн гарал үүсэл, хэрэглээ, хэмжээ, хэлбэр хийц, билэгдэл утга зэргийг танин мэдэх боломжтой ажээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
altansukh:
choijamts gej muu huvalz buddiin shashin mglchuudiin amidraliig saijruuulsan gene uu . hutsvaa harin ch doroituulsan. zugeeer l ard tumnees avaaad ideed uugaad balaa nomoo dungenuulsen bolood bj bh sanaatai. eh oeon etseg ehee hairlaal yvahad uul ni ayndaa l saihan bolohiin bggam da. daanch oilgohgui l bh da
2017-12-12
altansukh:
buddiin shahsing shuteed mglchuud hezee ch uudluhgui. mgl s zailuulah heregtei. novshiin huvalznuud
2017-12-12
lobor:
Ноены лам маань гэнэт ордонд орж ирэх чинь юу болохын дохио вэ.
2017-12-12
Зочин:
одоо үеийн Занабазар
2017-12-12
Иргэн:
Пүрэвбат лам бол шинэ цагийн монголчуудын энэ цагийн гайхамшигт урлан бүтээгч сод ухаантан хүн байналээ. амжилт хүсье.
2017-12-12