Хойд Солонгос руу оргож байсан Америк цэрэг нас баржээ
2017-12-12

АНУ-ын иргэн, түрүүч Чарльз Женкинс өчигдөр 77 насандаа таалал төгссөн талаар “NHK” агентлаг мэдээллээ. Тэрээр 1965 онд хоёр Солонгосын цэрэггүй бүсээр дамжин улмаар Хойд Солонгос улс руу зугтааж байжээ.

 

 

АНУ-ын гурван цэрэг Пхеньян руу оргосон бөгөөд тэдний нэг нь хоёр улсын гэрээгээр нутаг буцаж байсан юм. Тэд Вьетнамын дайнд дайчлагдахаас эмээж, улмаар хил даван зугтсан хэмээн Чарльз Женкинс өөрийнхөө дурьтгал номондоо дурьдсан байдаг.

 

Чарльз Женкинс номондоо “Хойд Солонгост очихоос айж байсан. Гэхдээ Пхеньян дахь ОХУ-ын Элчин сайдын яам бидэнд орогнол олгоно гэх итгэл найдвартай байсан. Харамсалтай нь Оросууд бидэнд орогнол олгоогүй. Тэгээд л бид Хойд Солонгосчуудын олзны цэргүүд болсон. Үнэхээр тэвчихийн аргагүй бүхэнтэй нүүр тулж явлаа” хэмээн бичжээ.

 

Хойд Солонгосын цэргүүд тэднийг баривчлан, хорьж байжээ.

 

Чарльз Женкинс хамт хоригдож байсан Японы иргэн  Хитоми Согатай гэрлэсэн бөгөөд хожим нь тэд Японд амьдрах болсон аж. Цэрэг эр насан эцэслэх хүртлээ Японы Садо аралд амьдарч байсан юм.

 

Цэргийн эхнэрийг 1978 онд 19 настай байхад нь хойдын тагнуулууд Садо арлаас хулгайлж, улмаар хорьж байжээ.

 

Японы Ерөнхий сайд Жүничиро Коизуми 2002 онд Пхеньян хотноо айлчилж улмаар Сога гэртээ харьж байсан юм. Харин 2004 онд Чарльз Женкинс хоёр охиныхоо хамтаар Японд ирсэн байна.

 

Хойд Солонгосыг үндэслэгч гэгддэг Ким Ир Сен олзны цэргүүдээр англи хэлний хичээл заалгаж байсан талаар Чарльз Женкинс 2005 онд “CBS” сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр ярьж байжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
mongol:
Haanaas haashaac zugtsan dulzen l bol dulzen
2017-12-13
Зочин:
Урвагч дүлзэн овоо насалжээ дээ ардчилалаас коммунизм руу зугтахаар ингэдэг юм
2017-12-12