Оросын тамирчид Олимпын наадамд оролцох хүсэлтээ илэрхийллээ
2017-12-12 15:38

 

Хэдийгээр Олон Улсын Олимпын Хорооноос ОХУ-ыг Пёнчан-2018 Өвлийн Олимпын наадамд оролцох эрхийг нь түдгэлзүүлсэн боловч дийлэнхи тамирчид нь оролцохыг хүсэж буйгаа илэрхийлсэн гэдгийг ОХУ-ын Олимпын Хорооноос мэдэгдлээ.

 

“Бид өвлийн спортын бүх тамирчидтай ярилцсан. Тэдний дийлэнхи нь Олимпын Наадамд оролцохыг хүсэж байгаа. Шинжлэх ухааны комиссын зүгээс эдгээр Олимпын наадамд оролцох эрх нь бүрхэг байгаа боловч оролцохыг хүсэж буйгаа илэрхийлсэн, илэрхийлж амжаагүй бүх тамирчдын санал сэтгэгдлийг хүндэтгэн үзэж, дэмжинэ. Хэдийгээр ОХУ-ын туг далбаан доор өрсөлдөхгүй боловч юу ч болсон тэд ОХУ-ыг төлөөлнө шүү дээ” гэж фэнсингийн тамирчин Софья Великая мэдэгджээ.

 

Дараа оны 2 сарын 9-25 хооронд болох өвлийн Олимпын Наадамд ОХУ-ыг “сэргээшийн бэлдмэл, түүнтэй холбоотой хэргийг засгийн газраас бодлогоор дэмжсэн” шалтгаанаар орох эрхийг нь хасаад байгаа билээ. Уг хоригт заасан ёсоор бол ОХУ-ын тамирчдаас сэргээшийн бэлдмэлтэй, засгийн газрын хөтөлбөртэй холбоотой хэрэгт хутгалдаагүй “цэвэр” тамирчдыг хязгаарлагдмал нөхцлийн доор буюу Олимпын туган доор өрсөлдөх боломжтой гэж мэдэгдээд байгаа юм.

 

Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владмир Путин уг шийдвэрийг тохуурхал гэж үзэж байгаагаа илэрхийлээд амжсан билээ. Гэхдээ уг шийдвэр албан ёсоор гарсны дараа ерөнхийлөгч Путин өөрийн байр сууринаас ухарч тамирчдыг бойкотлоно гэж байсан шийдвэрээсээ ухраад байгаа бөгөөд тамирчдын өрсөлдөх хувийн ашиг сонирхолд нөлөөлөхгүй гэдгээ мэдэгдээд амжсан юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Н езавистмо от того что Русские будеть участвовать или нет , будуть зимние олимпиские игры .
2017-12-12
Зочин:
FENSING GEDEG MONGOL UG BAYKHGUY , TUYALZUUR JADNY SPORT GEED BICHEECH MAL MINI
2017-12-12
ПУТИНИЙ ХҮН:
БИ ЮУ ХИЙЧИХВЭЭ
2017-12-12
Зочин:
Ichdeggui novshnuud
2017-12-12