Төлбөр, хураамжийн хувь хэмжээг шинэчлэн тогтооно
2017-12-13

 

Засгийн газрын ээлжит хуралдаантай. Хуралдаанаар 2018 оны төсвийн хуулиудын хэрэгжилтийг хангахтай холбоотойгоор авах арга хэмжээний тухай, Тусгай зориулалтаар 2018 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай, Агаарын бохирдолтой тэмцэх зарим арга хэмжээний талаар зэрэг 20 орчим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

 

 

Хэлэлцэх асуудал

 

Засгийн газрын гишүүн

1.    

Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай

Г.ЗАНДАНШАТАР

2.    

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулиудын хэрэгжилтийг хангахтай холбоотойгоор авах арга хэмжээний тухай

Ч.ХҮРЭЛБААТАР

3.    

Тусгай зориулалтаар 2018 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай

Н.ЦЭРЭНБАТ

4.    

Төлбөр, хураамжийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Н.ЦЭРЭНБАТ

5.    

Хэлэлцээрт гарын үсэг зурах тухай

Н.ЭНХБОЛД

6.    

Журам батлах тухай

С.ЧИНЗОРИГ

7.    

Мөнгөн шагнал олгох тухай

Ц.ЦОГЗОЛМАА

8.    

Журам шинэчлэн батлах тухай (соёлын өвийг хамгаалахад оролцсон иргэд, аж ахуйн нэгжийг урамшуулах)

Ц.ЦОГЗОЛМАА

9.    

Журам шинэчлэн батлах тухай

Ц.ЦОГЗОЛМАА

10.  

Барилга байгууламжийн ашиглалтын дүрэм батлах тухай

Х.БАДЕЛХАН

11.  

Талбайг нөөцөд авах тухай

Д.СУМЪЯАБАЗАР

12.  

Агентлаг байгуулах тухай*

Д.САРАНГЭРЭЛ

13.  

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

 

                                        Танилцуулах асуудал

 

14.  

Монгол Улсын Шадар сайд ШХАБ-ын хуралдаанд оролцсон дүнгийн талаар

Ө.ЭНХТҮВШИН

15.  

Монгол Улсын Шадар сайдын Дэлхийн интернэтийн бага хуралд оролцсон дүнгийн талаар*

Ө.ЭНХТҮВШИН

16.  

Уйгаржин монгол бичгийн компьютерийн кодчоллыг шинэчлэн Олон улсын стандартад нийцүүлэх талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанаас өгсөн чиглэлийн талаар

Г.ЗАНДАНШАТАР

17.  

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын гадаад томилолтын талаар

Г.ЗАНДАНШАТАР

18.  

Төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн талаар

Ч.ХҮРЭЛБААТАР

19.  

Агаарын бохирдолтой тэмцэх зарим арга хэмжээний талаар

Н.ЦЭРЭНБАТ

Ц.ДАВААСҮРЭН

 
Shuud.mn
Сонин хачин