Трамп чи эх орноо хамгаалж чадаагүй
2017-12-13

АНУ-ын Нью Йоркийн автобусны буудалд  Акайед Улла гэгч халдлага үйлдсэн билээ. Тэрбээр 2011 онд гэр бүлийнхээ хамтаар Бангладешаас цагаачлан ирсэн байна.

 

 

Акайед Улла халдлага үйлдэх үедээ биедээ гар аргаар үйлдвэрлэсэн тэсрэх бөмбөгтэй байсан бөгөөд амиа золиослох төлөвлөгөөтэй байжээ.

 

Халдлагаар  Акайед Уллагаас гадна гурван хүн бэртсэн юм.

 

Тэгвэл  Акайед Улла халдлага үйлдэхээсээ өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хандан өөрийн фэйсбүүк хуудастаа бичжээ.

 

Тэрбээр “Трамп чи эх орноо хамгаалж чадаагүй” гэж бичсэн байна.

 

Анхны мэдүүлгийнхээ үеэр тэрбээр “Исламын улсын нэрийн өмнөөс халдлага үйлдсэн” гэж мэдэгдсэн аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Лалын шашинтнууд их л өргөнөөр тархаж.Хаа байгаа Африк. Ази . хамгийн аймшигтай зүйл нь гэвэл хооронд нь хагаралдуулдаг санхүүжилт хийх.
2017-12-13