Пхеньян цөмийн туршилт хийхээр бэлтгэж байна гэв
2017-12-13

Хойд Солонгос улс дахин цөмийн туршилт хийхээр төлөвлөж байна хэмээн “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

 

АНУ-ын шинжээчид дээрх дүгнэлтийг гаргасан байна. Тус улс өнгөрсөн есдүгээр сарын 3-нд түүхэндээ зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийсэн билээ.

 

Уг туршилтыг Пунгери дэх цөмийн туршилтын баазад хийсэн бөгөөд саяхнаас уг талбайд идэвхтэй хөдөлгөөн ажиглагдах болсон талаар шинжээчид тайландаа дурьджээ. Баазын ойролцоох газар олон тооны машин, ажилчид ажиллаж буйг тагнуулынхан мэдээлэв.

 

Газар доогуур явуулдаг нууц байгууламжийн баруун хаалганы ойролцоо сэжиг бүхий зүйл илэрсэн бөгөөд уг мэдээллээ баталгаатай болгохоор шинжээчид ажиллаж байна.

 

Зургаа дахь удаагийн туршилтын үеэр Хойд Солонгост 200 гаруй хүн амиа алдсан юм. Амиа алдагсад бүгдээрээ гүүр засварлаж байсан ажилчид байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
tanai sait
2017-12-13
irgen:
fanai sait ih gazaatai
2017-12-13
irgen:
fanai sait saitaa neg yanzlaach eroosoo gazaad, usreed bolohgui um
2017-12-13