248 дугаар цэцэрлэг нээлтээ хийлээ
2017-12-13

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 248 дугаар цэцэрлэг өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ.

 

 

Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн удирдлагууд, дүүргийн ИТХ -ын төлөөлөгч П.Мөнхбаяр, Ц.Бат-эрдэнэ болон албаны хүмүүс, эцэг эхийн төлөөлөл оролцов. Тус цэцэрлэгт орон нутгийн төсвийн 19 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар зөөлөн эдлэл, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг худалдан авч өгчээ.

 

Мөн Дэлхийн Зөн ОУБ-ын дэмжлэгээр хоёр гэрийг цэцэрлэгийн зориулалтаар тохижуулж, салбар бүлэг нээн ажиллуулж байна. Түүнчлэн дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гэр цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа, цэцэрлэг орчмын замыг хайрган хучилттай болгож сайжруулахад зориулж 8 сая гаруй төгрөгийг шийдвэрлэжээ. Өнөөдрийн байдлаар 248 дугаар цэцэрлэгт 150 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.

Shuud.mn
Сонин хачин