ЗХЖШ-ын удирдлагууд генералууддаа хүндэтгэл үзүүллээ
2017-12-13

 

ЗХЖШ бие даан үүрэг гүйцэтгэж эхэлсний 20 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь ЗХЖШ-т ажиллаж байсан генералуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ байлаа.

 

Энэхүү хүндэтгэл үзүүлэх ёслолд Монголын хамгийн ахмад генерал болох хошууч генерал Т.Алтангэрэлээс эхлээд үе, үеийн цэргийн буурал дарга нар хүрэлцэн ирсэн юм. ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа "Бидний урилгыг хүлээн авсан та бүхэндээ баярлалаа. ЗХЖШ нь улс орны аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, Зэвсэгт хүчний хөгжилд тасралтгүй хувь нэмрээ оруулсаар байна. Мэдээж энэ бүхэнд та бүхний оролцоо маш их байсан гэдгийг энэ өдөр онцлох хэлэх ёстой" гээд генералуудад аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөгөөд дурсгалын цом гардуулан өгсөн юм.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ганц дивиз хүрэхгүй армид юун ч олон генерал вэ .хоолны савнууд
2017-12-14