Сальма Хайек: Харви Вайнштейн надад бэлгийн дарамт үзүүлж байсан
2017-12-14

Холливуудын нэрт жүжигчин Сальма Хайек өчигдөр продюссер Харви Вайнштейныг мангас хэмээн нэрийдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Жүжигчин эмэгтэй өчигдөр “Олон жилийн өмнө бид уран бүтээлд хамтран ажиллаж байлаа. Үнэнийг хэлэхэд Харви Вайнштейн надад бэлгийн дарамт үзүүлж, нэг бус удаа заналхийлж байсан” гэж ярьжээ.

 

Тэрбээр “Нью-Йорк Таймс” сонинд “Би чамайг ална. Гэхдээ би чадна гэж бодохгүй байна” хэмээн ярьсан аж.

 

Уран бүтээлчид 2002 онд дэлгэцнээ гарсан Фрида кинонд хамтран ажиллаж байсан юм.

 

Гэхдээ жүжигчин хэзээ найруулагч эрийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаараа дэлгэхийг хүсээгүй байна.

 

Харви Вайнштейны бэлгийн хүчирхийлэлд өртсөн уран бүтээлчдийн тоо хэдийнэ 20 даваад буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
МОНГОЛД БОЛ БАЙДАГ Л ЗҮЙЛ Ш ДЭЭ АХ НЬ ЧАМАЙГ ОД БОЛГОНОО ГЭЭЛ ...
2017-12-14
Zorge:
Its ok
2017-12-14
Zorge:
Its ok im happy kkkk
2017-12-14
зочин:
зээлийн хүү манайд маш өндөр хэдэн банкны эзэд л баяжиж бна ард түмэн сөхөрч бна төр засаг анхааралдаа аваад буулгаад өгвөл сайн бна
2017-12-14
зочин:
харваасмангас тэнэг зөнөг бна шоронд хатаавал таарна ажлын байрны бэлгийн дарамт
2017-12-14
Зочин:
Бэлгийн дарамтад орсон гэх авгайчуул Харвиг ид мандаж байх үед нь дуртайдаа өвөрт нь орчихоод одоо болохоор бэлгийн дарамтад орсон гэж дуу дуугаа авалцан хуцалдах юм. Харви бол азтай эр!!!.
2017-12-14