Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгууллаа
2017-12-14

Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг байгууллаа.

 

Стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж, үйл ажиллагааг нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлэхийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд даалгав.

 

Ингэснээр эрүүл мэндийн даатгалын хариуцлагатай, үр ашигтай байгууллага бий болж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанаржина тай гэж үзэж байна.

 

 Дээрх байгууллага даатгуулагчийн эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, нотолгоонд үндэслэсэн, чанартай, аюулгүй, тэгш, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэж, даатгал нь харьцангуй бага зардлаар илүү үр ашигтай, шуурхай ажиллах боломжтой болно гэж Эрүүл мэндийн яам тооцоолжээ.

Shuud.mn
Сонин хачин
Ахмарал:
Эрүүл мэндийн даатгал
2022-01-05
Зочин:
Han boglvvleh ve
2017-12-17
Мөнхжаргал:
Би зөв гэж бодож байна.
2017-12-14
Зочин:
Эрүүл мэндийн даатгал арайл өндөр байна. Тэр хэмжээгээр нь төлөөд даатгалын үр шимийг амсаж чадахгүй байна!!!!!!!!!!!!!
2017-12-14
ХӨХ:
АЖИЛ ХИЙЛЭЭ САНААЧЛААД ГЭЭД ЯГ ҮНЭНДЭЭ ИРГЭДЭД НӨЛӨӨЛӨХ ЮУ Ч АЛГАА БӨӨН ЗАРДАЛ ЧИРЭГДЭЛ НЭМЭГДЭХ ШОУ
2017-12-14
ХӨХ:
АЖИЛ ХИЙЛЭЭ САНААЧЛААД ГЭЭД ЯГ ҮНЭНДЭЭ ИРГЭДЭД НӨЛӨӨЛӨХ ЮУ Ч АЛГАА БӨӨН ЗАРДАЛ ЧИРЭГДЭЛ НЭМЭГДЭХ ШОУ
2017-12-14
Зочин:
Худалаа баахан орон тоо гаргаж өөрсдийнхөө хүмүүсийг улсаас цалинжуулахаа зогсоо!!
2017-12-14