Трампын Иерусалим хотын шийдвэрийг ОХУ буруутгалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт “эртний түүхт Иерусалим хотыг Израйлийн нийслэл” хэмээн мэдэгдэж, албан ёсоор Элчин сайдаа илгээсэн билээ.
Уг шийдвэрийн дараа Израйль болон Палестины хооронд хэзээ дуусах нь тодорхойгүй дайсагнасан харилцаатай болсон бөгөөд өнгөрсөн амралтын өдөр болсон мөргөлдөөнөөр хоёр хүн амиа алдаж, 2000 гаруй хүн шархаджээ.
Мөн Израйлийн эрх баригчид Палестины Газын зурвастай хиллэх хилээ хаах шийдвэр гаргажээ.
Тэгвэл Цагаан ордны тэргүүний шийдвэр “хэтэрхий нүдээ олоогүй шийдвэр” байлаа хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдсэн талаар “TASS” агентлаг мэдээллээ.
Энэ талаар ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдэгдэж “Вашингтоны шийдвэр Ойрхи Дорнодод хурцадмал байдал үүсгээд байна. Уг хүндхэн уур амьсгалыг зөөлрүүлэхийн тулд Израйль-Палестины хэлэлцээрийг дахин сэргээхээр ажиллаж байна. Мэдээж хэрэг уг асуудал ОХУ гол анхаарлаа хандуулах бөгөөд энэхүү асуудлаар хоёр орны удирдлагуудтай уулзах болно” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ