Шинэ орон сууцны үнэ өсчээ
2017-12-14

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2017 оны 11-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.

 

Тус судалгаагаар өнгөрсөн 11-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.01 болж суурь үе буюу 2013 оны 1-р сараас 1.1%-иар өслөө. Энэ нь өмнөх сараас 0.16 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2016 оны 11-р сарын үр дүнтэй харьцуулахад 0,24  хувиар өссөн байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

 

Шинэ орон сууцны үнийн индекс 1,16 гарсан. Энэ нь өмнөх сараас 0.20 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 0,26 хувиар өссөн байна.

 

Хуучин орон сууцны үнийн индекс 0,92. Суурь үеэс 8,55%-ийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0,47 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үеэс 0,50 хувиар буурсан үзүүлэлт юм.

 


 

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4881 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

 

ЭХ СУРВАЛЖ: https://www.mongolbank.mn

Shuud.mn
Сонин хачин
сЭНСЭЭ:
яГ ҮНЭН
2017-12-15
ААМКА:
хЭН БАЙРАВАХ ВЭ ДЭЭ ХООЛОО АВЧ ЧАДАХГҮЙ БХАД
2017-12-15
сАРУУЛ:
ОДОО ЭНЭ ХУВИЙн КОМПАНИУДЫН БАЙРЫГ ХЭН Ч АВАХГҮЙ НӨАТ-Н БАРИМТАА ӨГЧ ЧАДАХГҮЙ ЮМНУУДААР ЯАНА АА
2017-12-15
ЛХАГВА:
ХУДЛАА ЗАХИАЛГАТ СУДАЛГАА НЭРТЭЙ САР БОЛГОНЫ ҮНИЙГ ДЭЭШ ТАТАХ ГЭСЭН ЭЭЛЖИТ ЯВУУЛАГА ,ХЭН ОРОН СУУЦ АВААД БАЙГАА ЮМ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ШИНЭ ОРОН СУУЦАНД ГАРГАЖ БАЙГАА ГЭРЧИЛГЭЭНИЙ ДҮН МЭДЭЭГ ОРУУЛААД ИР ТЭГВЭЛ БАРАГ БОРЛОГДОХГҮЙ ЗОГСОНГИ БАЙГАА ОРОН СУУЦНЫ ҮНЭ НЭМЭГДЭХ ҮНДЭС БАЙГАА ЮУ ЭСВЭЛ ХУДЛАА БАС НЭГ ТАРХИ УГААЛТУУ ГЭДЭГ НЬ АМАРХАН МЭДЭГДЭНЭ. ЭНЭ МЭДЭЭЛЛИЙН ЗАХИАЛАГЧ НЬ ХЭН БЭ ЮУНЫ БЭЛТГЭЛ ВЭ ГЭДЭГ СОНИРХОЛТОЙ.
2017-12-15
сЭНСЭЭ:
яГ ҮНЭН