Үндсэн хуулийг өөрчлөх төсөл иргэдийн дэмжлэгийг авсан уу
2017-12-15 09:21

 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг энэ оны зургадугаар сараад есдүгээр сарын хооронд явагдаж дууслаа. Цаг хугацааны мөчлөгийн хувьд Ерөнхийлөгчийн сонгууль “дарагдаж”, Үндсэн хуулийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг  орон нутагт нам гүмхэн явагдсан байх талтай. Гэхдээ хэлэлцүүлэгт хамрагдсан иргэд  идэвхтэй оролцож, төсөлд саналаа тусгуулсан байгаа нь сайшаалтай.  Ямартай ч хэлэлцүүлэг зохион байгуулагчид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн талаарх хэлэлцүүлгийг нэгтгэн тайлан гаргажээ.  

 

Улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулсан хэлэлцүүлгээр нийт 327375 саналын хуудсаар санал авсан бөгөөд аймгуудаас 143894, нийслэлээс 116527, “Монголшуудан” ХХК-иар 63638, хөдөлгөөнт төхөөрөмжид суурилсан программ хангамжаар 3191, цахим хуудсаар 125 саналын хуудас хүлээн авч цахим мэдээлэлд оруулжээ. Хувийн мэдээллээ бүрэн оруулж саналаа өгсөн 272895 иргэний 47,3 хувь нь эрэгтэй, 52,7 хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн санал өгсөн иргэдийг насны ангиллаар авч үзвэл 32,2 хувь нь 18-35 насны залуучууд, 19,8 хувь нь 36-45 насны, 16,1 хувь нь 46-55 насны иргэд байна гэж тайланд дурдсан байна.

 

Хэлэлцүүлгээр Үндсэн хуулийн өөрчлөлтөд сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох, Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргах эрхийг нарийвчлах, ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75-аас доошгүй ажлын өдөр болгох зэргийг санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх нь дэмжжээ.

 

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд гишүүдийн ирц хангалтгүй байна, хууль хэлэлцэх үед ирц бүрдэхгүй, хэн нэгнийхээ өмнөөс кноп дарж байна гэх шүүмжлэл байнга гардаг. Энэ нь ч олны нүдэн дээр ил явагддаг.  Энэ талаар Үндсэн хуулийн төсөлд “Хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хуулийг эцэслэн батлах” гэсэн заалтыг  санал асуулгад оролцогчид  мөн дэмжсэн байна.

 

Цаашлаад Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлах хэд хэдэн заалт төсөлд тусгагдсан. Үүнтэй холбоотой “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах” саналыг оролцогчид дэмжсэн бол ”Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх эрхийг хасах”-ыг  дэмжигдээгүй байна.

 

Энэ удаад л У.Хүрэлсүх Ерөнхий сайдад Засгийн газрын бүтцийг өөрчлөх цаг хугацааны боломж бүрдээгүй байсныг эс тооцвол УИХ-ын сонгуулийн дараагаар төдийгүй нэг Засгийн газар огцроод дараагийн Засаг байгуулагдахад бүтцэд байнга өөрчлөлт орж байдаг. Үндсэн хуулийн төсөлд  ч энэ асуудлыг тусгасан.  ”Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болохоор хязгаарлах”, ”Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх /Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах”, .”Засгийн газрын үндсэн чиг үүргийн 5 яамыг Үндсэн хуульд нэрлэх заах, Ерөнхий сайд 7 хүртэл яамыг нэмж байгуулах саналыг УИХ-д оруулах” талаарх заалт ерөнхийдөө оролцогчдын дэмжлэгийг авсан байна лээ.   

 

Цаашлаад нутгийн өөрөө удирдах байгууллагатай холбоотой  “Баг, тосгон, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүрэг, хотын Засаг дарга шууд томилох” заалт ч олны дэмжлэгийг авчээ. Ер нь орон нутагт улстөржилт газар авч, боловсрол, мэдлэг, чадвараар бус  ах дүү, хамаатан садан олонтой нь Иргэдийн хуралд сонгогддог гажуудсан тогтолцоо өнөө ч байсаар байгаа. Тиймээс Иргэдийн хурлын төлөөлөгчийг сонгохдоо шалгуур тавьдаг байх санал их гардаг. Энэчлэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг тодорхой үр дүнгээ өгсөн байх.

 

Хэлэлцүүлэгт оролцсон иргэд  төсөл дэх заалтыг дэмжих эсэхээс гадна тусгагдаагүй 81095 саналыг гаргажээ гаргасан байна лээ. 

 

Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийн тайланг УИХ хүлээж аваад байгаа юм. Ер нь эцэг хуулиндаа өөрчлөлт оруулах цаг болсон гэдэгтэй хүн бүр санал нийлдэг.  Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бол Ард нийтийн санал асуулгыг явуулах хэрэгтэй гэж улстөрчид төдийгүй олон нийт үзэж байгаа. Хэрвээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцвэл парламент бүх асуудлаа хойш тавьж, зөвхөн Үндсэн хуулийг тодорхой хугацаанд явуулах тусгай дэгтэй.   

 

Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулахыг эсэх нь энэ парламентын шийдэх асуудал. Гэхдээ Эдийн засаг хүндрэл, цаг үеийн тулгамдсан асуудал ар араасаа хөвөр байгаа энэ цаг үед  зөвхөн Үндсэн хуулийг өөрчлөхөөр шийдэлд хүрэх нь юу л бол. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
zalilan hiij
2017-12-17
иргэн:
Лүндээ өөрсдөө ийм өөрчлөлт хийнэ гэж бичээд ард түмнээс зөв үү буруу юу гэж юу байсийм олон түмнээс 1000-с дээш төлөөлөгч сонгоод АИХ хуралдуулж байж өөрчлөөч хүүхэд хуурч байгаа юм шиг ажил хийдгээ болих цаг болсон шүү
2017-12-16
Kk:
Eronhiilogchiin zasaglaltai uls bolohoor sanal huraaya!!!
2017-12-16
иргэн:
үндсэн хуулийн өөрчлөлт одоо хэрэггүй ээ. Ийм балиар хүмүүс үндсэн хуульд өөрчлөлт оруулж, төр улс түвшин болох уу?
2017-12-16
Зочин:
zahiin huul bolohvii
2017-12-16
Иргэн:
Ард түмэн гэж толгой угаадаг байснаа одоо олон нийт гэдэг болж дээ. Олон нийтээрээ гэхээр төрийн ордонд орож үзэх хүсэлтэй шлапан малгайтнууд биш харин эрдэмтэн судлаачдын үгийг сонсож үндсэн хууль биш хариуцлага гэж байна уу гэдэг асуудлыг хэлэлцэж энэ 27 жилд юу алдав гэж хэлэлцвэл дээр байсан байх. Одоогийн Лүндээ Занданшатар мэтийн нөхөд хэнд үйлчилж байгааг харахад үндсэн хуулийн өөрчлөлт одоо хэрэггүй
2017-12-15
Зочин:
AVAAGUI.LUNDEE NAR SOLON MAN-IIN HESEG NUHUD L DEMJSEN BAIJ MAGAD.
2017-12-15
Үнэн үг:
Олон нийт олон нийт шүү дээ үндсэн хуулийг мэргэжлийн олон багаар урт хугацаанд судалгаа, онолын үндэслэлтэй чамбай, үр дүн, урт хугацааны нөлөөг харж өөрчлөх ёстой. Одоогийн яамдын бүтэц, үндсэн чиг үүргийн яам гэж одоогийн хоор байх нь зөв оновчтойг хэн тогтоогоод байгаа юм. Яамд цөөхөн л бол сайн гэж хэн нотлоод байгаа юм. Израйль 28 яамтай, Швед 18 сайдад үйлчилдэг 10 яамтай, Швецарь 7 яамтай өөр өөрийн хөгжлийн зорилт, асуудлаа шийдэхэд тохирсон л яамтай байна. Манайх шиг хөгжлийн урт хугацааны алсын хараа, зорилгоо үндэслэлтэй зөв тооцож, дэвшүүдж чадаагүй оронд яамдын бүтцийг ямар мэргэн нь тогтоогоод байгаа юм бэ.
2017-12-15
:Д.Ганхуяг 99116570:
Үндсэн хууль өөрчлах замаар байгалын баялаг иргэдийн нийтийн дундын өмч гэсэн заалтыг гүгй хийж, улмаар биднээс өмчлөх эрхийг хулгайлж Баяр мэтийн цаан этгээд энэ улсын баялгийн эзэн болох нээ.
2017-12-15