Төв талбайн сүлд модны гэрлийг өнөөдөр асаана
2017-12-15

Шинэ жилийн баяр 10 гаруй хоногийн дараа болно. Хотын гудамжинд шинэ жилийн уур амьсгал аль хэдийнэ орж, томоохон дэлгүүр, үйлчилгээний байгууллагууд гоёлоо зүүгээд буй. 

 

 

Мөн төв талбайд сүлд мод засч, бэлэн болгоод буй. Сүлд модны гэрлийн асаах ёслолын ажиллагаа өнөөдөр 18.00 цагт болно. Ёслолын арга хэмжээг өмнөх жилүүдээс илүүтэйгээр өргөн далайцтайгаар зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа ярьжээ. 22 метр өндөр сүлд модыг “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК зассан юм.

 

Дашрамд дуулгахад 31-ний үдэш Сүхбаатарын талбайд болдог шинэ жилийн арга хэмжээг төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар найруулж байгаа аж.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин