Б.Хурцыг Элчин сайдаар томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцлээ. Элчин сайдын томилгооны хэлэлцүүлгийг хаалттай явуулах О.Баасанхүү гишүүнийг горимын саналыг гишүүдийн олонхи дэмжсэн юм. Элчин сайдын томилгоог нээлттэй хэлэлцүүлдэг, гэхдээ Б.Хурцын тухайд тусгай чиг үүргийн алба хашиж байсны хувьд хэлэлцэх үед улсын нууцтай холбоотой асуудал сөхөгдөх магадлалтайг О.Баасанхүү гишүүн горимын саналдаа дурдаж байсан. Б.Хурцын томилгоог чуулганаар хэлэлцэхтэй зэрэгцэн Төрийн ордны А танхимд нээлттэй хэлэлцүүлэг явагдаж байгаа юм.
Хаалттай хуралдаанаар Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилохыг гишүүдийн олонх дэмжжээ. Ийнхүү чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс хойш Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл хийнэ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ