В.Путин: Трампын өрсөлдөгчид л биднийг холбоотой хэмээн буруутгадаг
2017-12-15

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр уламжлалт ёсоор шууд нэвтрүүлэгт оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 13 дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг хэвлэлийн хуралд нийт 1640 сэтгүүлч оролцсон хэмээн Кремлийн хэвлэлийн албанаас уламжлав.

 

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уг уулзалтын өмнө нь сэтгүүлчдэд хандан “Ирэх онд ОХУ-ын Ерөнхийлөгч зохион байгуулагдах болно. Тиймээс сонгууль болон Оросын дотоод асуудалтай холбоотой асуудлыг голлон асуух хэрэгтэй” хэмээн захисан аж.

 

Уг хэвлэлийн хурал 3.30 цаг үргэлжилсэн бөгөөд Ерөнхийлөгч ойролцоогоор 30 гаруй асуултад хариулжээ.

 

 

-Ирэх онд зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөө хэдхэн өдрийн өмнө мэдэгдсэн. Дахин сонгуульд өрсөлдөхөөр болсон хүчин зүйлийнхээ талаар сонирхуулаач?

 

-Хүн бүхэн л энэ асуултыг сонирхож байгаа. Энэ шийдвэрийг гаргах амаргүй байлаа. Миний баримталдаг зарчим бол улстөрийн систем уян хатан байх ёстой. Би мөрийн хөтөлбөртөө олон чухал зүйлийг оруулсан. Мөрийн хөтөлбөр маань дэд бүтцийн хөгжил, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд суурилсан. Энэ бүхэн иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэгдэх ёстой.

 

-Улстөрөөс залхахгүй байна уу?

 

-Үгүй ээ.

 

-ОХУ-д яагаад хоёр дахь лидер байхгүй юм бэ. Тантай өрсөлдөхүйц нэгэн байхгүй учир танд энэ бүхэн хэтэрхий уйтгартай санагдаж байна уу?

 

-Би хэзээ ч амархан ялалтад хүрч байгаагүй. Өрсөлдөгчөө бэлдээд тэгээд бэлдсэн хүнтэйгээ өрсөлдөх хэрэгтэй хэмээн та бүхэн хэлээд байх шиг байна. Аль ч салбар өрсөлдөөнтэй байх хэрэгтэй. Хэрвээ өрсөлдөөн гэх зүйл байхгүй бол ямар ч утгагүй. Ирэх оны сонгууль “ширүүхэн” болно гэх таамаглал байна.

 

Ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд буй сэтгүүлч Ксения Собчак өөрийн бэлдсэн асуултаа Путинээс асуулаа.

 

-2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин ялалт байгуулах боломжтой уу?

 

-Та бүхэн хүсвэл. Хамгийн гол нь та бүхний мөрийн хөтөлбөр сайн байх ёстой. Та нар бүхний эсрэг гэсэн уриатай яваад байна. Энэ чинь ойлгомжтой мөрийн хөтөлбөр гэж үү. Та нар Саакашвилитай ижил арав гаруй хүн улс төрийн нөхцөл байдлыг тогтворгүй, хурцадмал байдалд хүргэхийг хүсч байгаа юм уу.

 

-Украинд сүр дуулиантай баривчлагдаж бас суллагдсан  Саакашвилигийн талаар?

 

- Сакашвили нь гүржийн ард түмний нүүрэн дээр нулимж, Украины ард түмний нулимсыг урсгаж байна.

 

 

-Донбасст ОХУ-ын цэрэг бий юу?

 

-Үгүй ээ. Донбасст ганц ч Орос цэрэг байхгүй ээ. Олон улс биднийг “Украинд хүч хэрэглэж байна” хэмээн буруутгаж байгаа. Тэд буруу бодоод байна.

 

-АНУ-ын Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсоноор хоёр улсын дунд үүсээд буй таагүй харилцаа “дулаарсан” хэмээн хоёр улсын хэвлэлийнхэн мэдэгдэж байгаа. Энэ талаар. Тэд зөв бодож байна уу?

 

-Хоёр улс олон жилийн турш найрсаг харилцаатай байсан. Өнгөрсөн, одоо ч гэсэн бидний харилцаа хэвийн байгаа. Үл мэдэгдэх хүчин зүйлсүүд бидний нөхөрлөлд хагарал үүсгэсэн ч эргээд хэвийн болж байгаа. Гэхдээ энэ бүх өөрчлөлтийг зөвхөн Трамптай холбох хэрэггүй. Олон нийт Трампыг ОХУ-тай холбоотой хэмээн буруутгадаг. Гэхдээ үнэнийг хэлэхэд энэ бол санаатайгаар найруулсан зохиомол түүх.

 

-АНУ болон ОХУ-ын санал нэгддэг зүйл бий юу. Ихэнхдээ хоёр улс сөргөлддөг?

 

-Хойд Солонгос болон Ираны цөмийн хөтөлбөр олон улсад аюултай. Хоёр улс эдгээр асуудалд хамтран ажиллаж, олон ч үр дүнтэй алхам хийлээ.

 

-АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон хэмээн буруутгадаг?

 

-ОХУ хэзээ ч АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцоогүй. Энэ бол Трампын өрсөлдөгч нарын гаргасан “худал яриа” хэмээн бодож байна. Трампын өрсөлдөгчид л биднийг холбоотой хэмээн буруутгадаг.

 

-АНУ, Хойд Солонгосын харилцаа “хэтэрхий аюултай” байна. Энэ бүхнийг хэрхэн дүгнэж байна?

 

-Хэдхэн өдрийн өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Хойд Солонгостой харилцаагаа сэргээх хүсэлтэй буйгаа олон улсад хандан мэдэгдсэн. Энэ бол “сайны дохио”.

 

-ОХУ-ын эдийн засаг өссөн хэмээн та хэлэх дуртай?

 

-Энэ бол үнэн. Үнэхээр ОХУ-ын эдийн засаг өсч байна. Үзүүлэлтүүд бүгд сайн гарч байна. ДНБ-ий өсөлт болон аж үйлдвэрлэл 1.6 хувьтай гарсан.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Орос орон хөгжих хөгжихгүй нь тэдний л хэрэг шүү дээ. Бид өөрсдийгөө л хичээх хэрэгтэй байна даа. Бусдын толгой дээрх харыг харж мундаг болох гээд яах вэ
2017-12-27
Зочин:
ПУТИН ИНГЭЖ ХЭЛСИЙМУ ГӨРДӨЖ БАЙГААН БИШ ҮҮ?
2017-12-25
Зочин:
ААХАХХХХААХАХ ЭНЭ ОРЧУУЛГА ЮМ УУ?
2017-12-25
Unen:
Bitgii solior Augaa Oros oroniig. Teneg Balai chi dugenedeg yumuu
2017-12-20
Хөөрхий:
Оросын эдийн засаг хоцрогдсон, төр нь авлига, хүнд сурталд идэгдсэн. Аугаа их Орос орон өрөвдөлтэй, ядуурал ихтэй гуравдагч ертөнцийн орон болж хувирч байгаа нь харамсалтай. Газрын тос, зэвсгийн үйлдвэрлэлээс өөр гавих юмгүй
2017-12-15
Зочин:
Орос орон хөгжих хөгжихгүй нь тэдний л хэрэг шүү дээ. Бид өөрсдийгөө л хичээх хэрэгтэй байна даа. Бусдын толгой дээрх харыг харж мундаг болох гээд яах вэ