Путин, Трамп нар Пхеньяны асуудлаар утсаар ярилцжээ
2017-12-15

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Хойд Солонгосын асуудлаар утсаар ярилцсан талаар “TASS” агентлаг мэдээллээ.

 

 

Уг мэдээллийг Кремлийн хэвлэлийн албанаас баталжээ.

 

Удирдагчид цаг гаруйн хугацаанд Солонгосын хойгийн асуудлаар ярилцаж, шийдвэртэй алхам хийхээр зорьсон байна.

 

Гэхдээ тэд Хойд Солонгосын эсрэг ямар алхам хийхээр зорьсон талаарх мэдээллийг Кремль задруулаагүй аж.

 

Путин, Трамп нар өнгөрсөн сарын 21-нд мөн Сири, Хойд Солонгос, Иран болон Украины асуудлаар утсаар ярьсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин