Чингэлтэй дүүрэг 2018 оны төсвөө баталлаа
2017-12-16

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит тавдугаар хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Дүүргийн 2017 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, 2018 оны төсөв батлах тухай, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл, Хамгаалалтын бүс шинэчлэн тогтоож, орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай хэлэлцлээ.

 

 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Хурлын  Эрх зүй, Нутгийн удирдлагын хороо, Эдийн засаг, төсвийн хороо, Төсвийн зарцуулалтын хяналтын хороо, Ногоон хөгжил, газрын харилцааны хороо, Хот байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хороо, Нийгмийн хөгжлийн хороо, Ёс зүй, өргөдлийн хороо  болон намын бүлгүүд санал дүгнэлтээ  танилцуулсан юм.

 

Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Чингэлтэй дүүргийн 2018 оны төсвийг баталж Дүүргийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг “БҮРЭН ХАНГАЛТТАЙ ” гэж дүгнээд дүүргийн Газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөө, Хамгаалалтын бүс шинэчлэн тогтоож, орон нутгийн тусгай хамгаалалтад авах тогтоолуудыг тус тус  баталлаа.

Shuud.mn
Сонин хачин